Онлайн туслах

Өдөр цагаа сонгоно уу


Хаадын хаан. Андгай


  • Хаана:
  • Хэзээ:
  • Зохион байгуулагч:
  • Улсын Драмын Эрдмийн Театр
  • Тоглолтын төрөл:
  • Жүжиг
  • Үргэлжлэх хугацаа:
  • Насны ангилал:
  • 15+
  • Тасалбарын үнэ:
Буцах

Дэлгэрэнгүй мэдээлэл


"Хаадын хаан. Андгай" жүжгийн дэлгэрэнгүй мэдээлэл

Ардын хувьсгалын 100, Улсын драмын эрдмийн театрын 90 жилийн түүхт их ойг тохиолдуулан Б.Цогнэмэхийн "Хаадын хаан. Андгай" түүхэн туульсын жүжгийг Төрийн соѐрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн найруулагч Намнангийн Наранбаатарын найруулгаар алтан тайзнаа үзэгч олондоо өргөн барьж байна. Тус жүжиг нь Мянганы суут дэлхийн хүнээр тодорсон Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойн угтал болж буйгаараа онцлог юм. Тэртээх XIII зууны 1206 онд Их Монгол Улсыг байгуулсан түүхэн үйл явдал нь Монгол угсаатны оргилолт, цаг хугацаа, орон зайн тэлэлт төдийгүй хүн - байгаль дэлхий - сансар огторгуйн эрчимт зохирол байсныг тэнгэрчлэх үзэл, зөн билиг, дотоод сэрэхүй, үлэмжийн чанар, гэгээрэл, утга чинадын дээд үйлсээр жүжгийн уран бүтээлчид театр урлагийн хэлээр бахдан толилуулна. 10 үзэгдэлт тус жүжиг нь Их эзэн Чингис хаан эсгий туургатан ардыг хэрхэн амаржуулав, Эцэг тэнгэр, Этүгэн эхийн зохиролд нийцүүлэн төрт ѐсоо яаж дархлав, нүүдэлчний сонгодог төр хэрхэн бүрэлдэн бий болов, үүнийг хэрхэн нэгдсэн тогтолцоо болгов гэдгийг хэлхэн өгүүлнэ.

Жүжгийн гол үзэл санаа бол Монголчуудын мөн чанар, нэн ялангуяа эр хүний нөхөрлөлийн үнэт зүйл бөгөөд энэ нь Чингис хаан, Гүр хаан Жамух хоѐрын андлалын дуулал гэж болно. Тэд Монгол овогтныг нэгтгэх тэмцлийг идэр залуугаасаа эхлэн хэлэлцэж, талын нүүдэлчдийг хамтран хурааж чадахгүй аваас хоѐр талд гарч хуваан нэгтгэх улс төрийн үйл ажиллагааг чигээ болгоно. Хэн нь хаан болохыг тэнгэр газрын ивээл, түмэн олны хүрээлэл харуулна хэмээн тангараг өргөдөг. Эцэстээ Чингис хаан даяар олны сэтгэлийг хурааж, Их төрийн эзэн, Хаадын хаан болсноор өндөрлөнө.

Жүжгийн уран бүтээлчид:
Ерөнхий продюссер - Д.Цэрэнсамбуу /УГЗ/
Уран сайхны удирдагч – Н.Ганхуяг /УГЗ/
Ерөнхий найруулагч - Н.Наранбаатар /ТС, УГЗ/
Ерөнхий зураач- Т.Ганхуяг /СТА/
Хөгжмийн зохиолч –Т.Сэр-Од /УГЗ/
Хөгжмийн найруулга – М.Бирваа /СТА/
Хувцасны зураач- Д.Отгонзаяа /СТА/
Бүжиг, хөдөлгөөний найруулагч – Д.Энхбаатар /СТА/
Ассистент найруулагч –Э. Ёндоншарав /СТА/
Туслах найруулагч - О.Итгэл /СТА/

Гол дүрд :
Тэмүжин Чингис хаан Г.Амгаланбаатар /СТА/
Жамух Гүр хаан М.Түвшинхүү /СТА/
Бөртэ хатан Г.Номин-Эрдэнэ

II дүрд :
Өэлүн эх Ж.Оюундарь /УГЖ/
Хасар Д. Баттөмөр /СТА/
Боорчи Ц. Жаргалсайхан
Мухулай Ц. Рагчаа
Тоорил хан Б. Жаргалсайхан /УГЖ/
Бэлгүтэй И. Дашнамжил
Соёухай Н.Баярмаа /СТА/
Сэнгүм Г.Алтангэрэл /СТА/

Туслах дүрд:
Нэгүдэйн Цагаан гоо П.Цэрэндагва /АЖ/
Алунгоо эх Н.Сувд /ТС, АЖ/
Сорхон шар Г. Равдан /АЖ/
Алтан улсын элч З.Жарантав /УГЖ/
Мүнлиг эцэг Ж.Пүрэвдорж /СТА/
Хорчи ноён Б.Шинэбаяр /СТА/
Мөнгөлүнгоо Т.Анхзул
Тэмүжин /бага нас/ М.Баяржавхлан
Жамух /бага нас/ Х.Ган-Эрдэнэ

Box Offices locations