Онлайн туслах

Өдөр цагаа сонгоно уу


ГЭМ ЗЭМ постдрамын жүжиг


  • Хаана:
  • РЦНК
  • Хэзээ:
  • 2021.12.6, 12.7, 12.8, 12.9, 12.10
  • Уран бүтээлч:
  • Орфей театр фильм
  • Тоглолтын төрөл:
  • Жүжиг
  • Үргэлжлэх хугацаа:
  • 150 минут
  • Насны ангилал:
  • 14+
  • Тасалбарын үнэ:
    • Тасалбар
    • 100,000 ₮
Буцах

Дэлгэрэнгүй мэдээлэл


"ГЭМ ЗЭМ" ЖҮЖИГ

Дэлгэрэнгүй мэдээлэл

Хүний амьдралын мөн чанар, сэтгэлзүйн ертөнцийн талаар хамгийн өргөн өнцгөөс харж, гүн гүнзгий эргэцүүлэлд хөтлөх зохиолч Ф.Достоевскийн бүтээлүүдээс анх удаа Монголын тайзнаа тоглогдох гэж байна. Ф.М Достоевскийн хамгийн алдартай роман болох "Гэм зэм"-ийг "Орфей" театрын хамт олон жүжгийн төрөл зүйлд хувиргаж, постдрамын шинэлэг шийдлээр тайзнаа амилуулах юм. Оросын шинжлэх ухаан, соёлын төв (РЦНК)-ийн зүгээс дэргэдээ монголын залуу уран бүтээлчдийн дэмжин "Орфей" театрыг байгуулжээ. "Фауст" жүжгээрээ шуугиан тарьсан найруулагч М.Батболд "Гэм зэм" жүжгийг тайзнаа найруулан тавьж буй юм.

Жүжигт хүний үйлдэл, түүнээс гарах үр дагавар, эгэл жирийн харилцаанаас эхлээд хууль цаазын шүүлтийн өмнө бие хүн хэрхэн хувьсаж, тэмцэж буйг үзүүлнэ. "Гэм зэм" жүжгийн ерөнхий нэвтрэх шугам нь "Харанхуйд төөрсөн хүн гэрэл гэгээг олж харлаа" гэсэн нэгэн өгүүлбэрт зангилагдана. Хүний амьдралыг ойлгох цор ганц арга зам нь хайр, хайрыг мэдэрсэн хүний сэтгэлд л нигүүслийн гэгээ тусах боломжтой. Ф.М Достоевскийн хүн төрөлхтөнд хэлэхийг зорьсон энэ амин санааг Орфей театрын уран бүтээлчид жүжигтээ тусган харуулахыг хичээжээ.

Энэ жил Монгол Улс болон ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой болон зохиолч Ф.М Достоевскийн мэндэлсний 200 жилийн ойг тохиолдуулан Оросын шинжлэх ухаан, соёлын төв (РЦНК) -өөс энэхүү жүжигт онцгой ач холбогдол өгч хамтарч ажиллаж байна.

2021 оны 11 сарын 25, 26 ТЕАТРЫН НЭЭЛТИЙН VIP ТАСАЛБАР
18:00 Орфей театрын нээлтийн ёслолын үйл ажиллагаа
19:00 "Гэм Зэм" постдрамын жүжиг
22:00 Театрын хүлээн авалт (тусгай хөтөлбөр, уран бүтээлчидтэй уулзах, зураг авахуулах, үдэшлэгийн хоол, уух зүйлс багтсан болно)
Гадаад үзэгчид "Гэм Зэм" постдрамын жүжгийг Англи хэл, Орос хэлээс сонгон синхрон орчуулгатай үзэх боломжтой.

Дүрүүдэд:
Раскольников - Д.Лхагва
Разумихин - Д.Түвшинбаяр
Алена Ивановна - Д.Ганцэцэг
Соня - Г.Золзаяа
Дуня - Х.Баярмаа
Пульхерия Александровна - Г.Урнаа
Мармеладов - П.Эрдэнэзаан
Свидригайлов - Ц.Төмөрбаатар
Лужин - Ш.Доржсүрэн
Порфирий Петрович - Б.Баярсанаа, Б.Одгэрэл, П.Дайриймаа, Д.Өсгүүнбилэг, А.Анужин
Зосимов - Х.Цасчихэр
Заметов - У.Эрдэнэбаяр
Офицер - Б.Цогбаяр
Оюутан - Ж.Тэмүүлэн

Орфей театр:
Ерөнхий найруулагч: М.Батболд
Продюсер: Т.Ариунчимэг
Зөвлөх продюсер: Амгалан Ринчинович Базархандаев
Хамтарсан продюсер: Х.Отгонтуяа, Г.Мөнхцэцэг
Уран сайхны удирдаач: Х.Отгонтуяа
Зохиолч: Я.Баяраа, Э.Бүжинлхам
Ерөнхий зураач: Л.Батбилэг, У.Мөнхбат
Хөгжмийн зохиолч: Eventide хамтлаг, B.L.M.D хамтлаг
Хувцасны зураач: О.Булган
Хөгжмийн найруулагч: Э.Одмандах
Дууны найруулагч: А.Од-Эрдэнэ
Гэрлийн найруулагч: П.Даваа
Гэрлийн инженер: Ө.Бат-Эрдэнэ
Хөдөлгөөний найруулагч: У.Эрдэнэбаяр
Туслах найруулагч: Н.Энхмаа, Э.Бүжинлхам, Никита Калмыков
Нүүр будаг хувиргагч: Синема мэйк ап
Техникч: О.Цэрэндорж
Маркетингийн зөвлөх: Д.Цэцэгдэлгэр
Маркетингийн менежер: Н.Батчимэг
Хэвлэлийн төлөөлөгч: А.Халиун
Контент медиа: Ж.Тэмүүлэн
График дизайнер: Д.Бумцэцэг
Гэрэл зурагчин: Ө.Баттайван

Box Offices locations


1) Ticket.mn офис & 19001800

  • Баянзүрх дүүрэг, 1-р хороо, Залуучуудын өргөн чөлөө-22, North Center 108 тоот