Онлайн туслах

Өдөр цагаа сонгоно уу


Уран Хас контемпрари балет


  • Хаана:
  • Хэзээ:
  • Зохион байгуулагч:
  • Монголын контемпрари балетын хөтөлбөр
  • Тоглолтын төрөл:
  • Контемпорари бүжиг
  • Үргэлжлэх хугацаа:
  • Насны ангилал:
  • 5+
  • Тасалбарын үнэ:
Буцах

Дэлгэрэнгүй мэдээлэл


Монголын контемпрари балетын хөтөлбөр (МКБХ) нь соёл урлагийн тогтвортой хөгжлийг хангах үүднээс контемпрари бүжгийн урлагийн бүжигчдэд дэмжлэг үзүүлэх, бүжгийн урлагаар дамжуулж олон нийтэд боловсрол олгох чиглэлээр 2012 оноос үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллага юм. Нэрт хөгжмийн зохиолч Ж. Чулууны "Уран Хас" сонгодог бүжгийн жүжгийн хөгжмийг хөгжмийн продюсер, хөгжимчин, дижэй Ё. Итгэл орчин үеийн хэв маягт оруулж, авьяаслаг залуу дэглээч Ё. Дамчаабадгар орчин үеийн Хасын тухай шинэ цомнолын дагуу дэглэж найруулан, МКБХ-н бүжигчид амилуулж энэ контемпорари балетыг тавьж байна. Монголын урлагийн зөвлөлийн санаачилсан "Моушн Монголия" контемпрари бүжгийн олон улсын II-р наадамд зориулж бүтээж эхэлсэн ба цар тахлын улмаас хойшилсон боловч энэ оны 12 сарын 01,02-ны өдөр тайзнаа амьлуулахаар бэлэн болоод байна.

Энэхүү орчин үеийн, контемпрари балетын гол санаа нь өөртөө итгэлтэй байж, бусад хүмүүсээс хамаарахгүйгээр зорьсон ажлаа хийгээд урагшлах нь зөв зүйтэй гэсэн санааг манай залуу уран бүтээлчид өнөөдрийн нийгэмд хүргэж байгаад оршино.



Box Offices locations