Онлайн туслах

Өдөр цагаа сонгоно уу


Босоо Цагаан Гурвалжин


  • Хаана:
  • Хэзээ:
  • Зохион байгуулагч:
  • СУИС, Бүжгийн урлагийн сургууль
  • Тоглолтын төрөл:
  • Үндэсний орчин үеийн бүжгэн жүжиг
  • Үргэлжлэх хугацаа:
  • Насны ангилал:
  • 5+
  • Тасалбарын үнэ:
Буцах

Дэлгэрэнгүй мэдээлэл


CУИС-ийн судалгаанд суурилсан инновацийн бүтээл болох "Босоо цагаан гурвалжин" үндэсний орчин үеийн бүжгэн жүжиг тайзнаа тоглогдоход бэлэн боллоо.

Соёлын Яам Соёл, Урлагийг Дэмжих Сан, СУИС-ийн дэмжлэгтэйгээр бүтэж буй уг бүтээлд хүн төрөлхтний соёлын биет бус өвд бүртгэгдсэн морин хуур, хөөмий, уртын дуу; Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэгдсэн бий биелгээ, лимбэний битүү амьсгаа, цуур зэрэг соёлын биет болон биет бус өвийн олон элементүүдийг оруулснаараа онцлог юм.

Өвөг дээдсээс уламжлан үлдээсэн чулуун судрын гайхамшгийг бүжгийн хэлээр амилуулж, эх түүх, өв соёлоо хойч үедээ уламжлуулж өвлүүлэх зорилготой энэхүү уран бүтээлийг үзэгч та бүхэн таалан соёрхоно уу.

Цомнол: Ардын багш, доктор, профессор С.Дулам

Хөгжим: Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч С.Соронзонболдын хөгжим,

Найруулагч, бүжиг дэглээч: МУУГЗ Д.Баярбаатар

Удирдаач: МУУГЗ Н.Туулайхүү

Ерөнхий зураач: Б.Нямхүү

Хувцасны зураач: Б.Баярцэцэг

Тоглолт: 2021 оны 11 сарын 29, 11 сарын 30, 12 сарын 01-нд 19:00 цагаас тоглоно.


Box Offices locations