Онлайн туслах

Өдөр цагаа сонгоно уу


"Шивээ хиагт" дуурь


  • Хаана:
  • Хэзээ:
  • Зохион байгуулагч:
  • Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр
  • Тоглолтын төрөл:
  • Дуурь
  • Үргэлжлэх хугацаа:
  • Насны ангилал:
  • 12+
  • Тасалбарын үнэ:
Буцах

Дэлгэрэнгүй мэдээлэл


Д. Лувсаншарав "ШИВЭЭ ХИАГТ"

Гурван бүлэг, таван үзэгдэлт дуурь

Ардын хувьсгалын анхны түүхэн үйл явдлыг илэрхийлэн мөнхөлсөн хөгжмийн томоохон бүтээл бол МУ-ын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав, Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж нарын бүтээл "Шивээ хиагт" дуурь билээ.

Тус дуурь 1971 оны 12 дугаар сарын 12-нд анх удаа Дуурь Бүжгийн Эрдмийн театрын тайзнаа тавигдсанаас хойш 30 жилийн дараа буюу 2001 онд Ардын Хувьсгалын 80 жилийн ойгоор анх удаа дэлгэцийн бүтээл болж, 2018 онд буюу 47 жилийн дараа концертын хэлбэрээр театрын тайзнаа дахин тавигдсан юм.

Харин 2021 онд Ардын хувьсгалын 100 жилийн ой болон тус дуурийн 50 жилийн ойд зориулан Шивээ хиагт дуурийг телеконцерт болгон үзэгчдийн хүртээл болгосон ба дуурийн хэлбэрээр дахин шинэчлэж" Монгол бахархал"-ын өдрөөр буюу 11 сарын 26-ны өдрөөр тайзнаа тоглох гэж байна.

Дуурийн түүхэн үйл явдал нь Ардын хувьсгалын анхны өдрүүдэд журамт цэргүүд Шивээ Хиагтыг гамин цэргүүдээс чөлөөлж, хувьсгалын анхны баатарлаг дуу "Шивээ Хиагт"-ийг зохиосон түүхэн үйл явдал дээр тулгуурлаж, харийн түрэмгийлэгчидтэй эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо төлөө жирийн малчин ардууд хэрхэн тэмцэж буй халуун эх оронч үйл явдлыг гол дүрүүдээрээ үзүүлсэн байдаг.

"Шивээ Хиагт" дуурь нь Ардын хувьсгалын анхны үйл явдлыг илэрхийлсэн хөгжмийн томоохон бүтээл төдийгүй, ард түмний зоригт хүү, жанжин Д.Сүхбаатарын дүрийг анх удаа дуурийн урлагийн тайзнаа илэрхийлснээрээ онцлог юм. Мөн түүний ард түмэндээ хандан шинэ Монголын ирээдүйн чигийг заасан алдарт гэрээслэл тус дуурьт дуулагддаг билээ.

Удирдаач: Ц.Гансүх МУСТА Зураач: Ц.Ганзориг МУСТА

Найруулагч: Г.Эрдэнэбаатар МУСТА

ДҮРҮҮДЭД

Сүхбаатар- Л.Бүүвэйбаатар

Рааш- С.Бат-Эрдэнэ /МУСТА/

Онолт - Б.Гомбо-Очир /МУСТА/

Гэрэл - Г.Энхнаран

Түмэн -Ө.Цэрэнчунт /МУСТА/

Тавьтын дарга - Н.Чулуунхүү

1-р цэрэг - Э.Мөнхтөр

2-р цэрэг-Л.Болдцэрэн

3-р цэрэг - /Буриад/ С.Лхамаа

Өвгөн дууч -Г.Сүхтулга

Го Сүй Лин -Б.Монголхүү

Офицер - Г.Дашчанрав

Гамин цэрэг - Э.Алтантөгс, А.Мөнгөнбагана

Хятад хүүхнүүд - Д.Отгонсайхан, О.Амарсайхан

Раашийн туслах - Г.Мэндбаяр

Буриад эмэгтэй -Д.Батжаргал МУТСА

Хороон дарга нар

Пунцаг - Б.Мөнхбаяр

Цэрэндорж - Х.Мягмарсүрэн

Хасбаатар - О.Мөнх-Эрдэнэ

Базарсад - Л.Пүрэвдорж

Ардын журамт цэргүүд, нүүдэлчид, ардуудад найрал дуучид, балетын жүжигчид оролцоно, Симфони найрал хөгжим хөгжимдөнө.

Box Offices locations