Онлайн туслах

Өдөр цагаа сонгоно уу


“БОГЕМА” ДУУРЬ


  • Хаана:
  • Хэзээ:
  • Зохион байгуулагч:
  • Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр
  • Тоглолтын төрөл:
  • Дуурь
  • Үргэлжлэх хугацаа:
  • Насны ангилал:
  • 12+
  • Тасалбарын үнэ:
Буцах

Дэлгэрэнгүй мэдээлэл


Ж.ПУЧЧИНИ "БОГЕМА" ДУУРЬ

/Дөрвөн үзэгдэлт/

Хөгжим: Ж.Пуччини

Цомнол: Л.Иллика, Ж. Жакоза

Ерөнхий Найруулагч: Г.Эрдэнэбаатар МУСТА

Ерөнхий зураач: Г.Ганбаатар УГЗ

Удирдаач: Н.Туулайхүү УГЗ

Туслах найруулагч: Б.Цэрэндаваа МУСТА

"Богема" дууриа Ж.Пуччини 1895 оноос эхлэн бичсэн бөгөөд 1896 оны 2-р сарын 1-нд Турин хотын "Ла Режио" театрт нээлтээ хийжээ. Цомнолыг Францын зохиолч Анри Мургерийн "Богемын гудамжин дахь үзэгдлүүд" зохиолоос сэдэвлэн Луижи Иллиса, Жузеппе Жиакоса нар бичсэн байна. Тэр үеэс хойш "Богема" дуурь Италийн дуурийн театруудын байнгын урын санд орж, тун удалгүй дэлхийн театруудын хамгийн их тоглодог бүтээл болж чаджээ. Залуу эр, залуу бүсгүй хоёр танилцан дурлалцаад, амьдралын эрхээр түр салж байснаа үүрд хагацахын тул ахин уулзаж байгаа тухай өгүүлдэг энэ дуурь шиг ойлгомжтой бүтээл ч ховор. Парисын богемын гудамжны байшингийн дээврийн хөндийгөөс эхэлсэн үлгэрийн мэт мөртлөө нэн бодит мэт эмгэнэлт хайр сэтгэлийн түүх юм.

Манай тайзнаа анх 2004 оны 05-аар сарын 07-ны өдөр тоглогдсон. Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит анхны шагналт уран бүтээл юм.

ДҮРҮҮДЭД:

РУДОЛЬФ /Яруу найрагч/

МАРСЕЛЬ /Зураач/

ШОНАР /Хөгжимчин/

КОЛЛЕН /Гүн ухаанч/

БЕНУА /Байрны эзэн/

АЛЬЦИНДОР /Бийлэгжүү эр/

МИМИ /Рудольфын бүсгүй/

МЮЗЕТТА /Марселийн бүсгүй/

ПАРПИНЬОЛ /Тоглоом худалдагч/

ГААЛИЙН ТҮРҮҮЧ

Box Offices locations