Онлайн туслах

Өдөр цагаа сонгоно уу


Virtuoso Gala Concert


  • Хаана:
  • Хэзээ:
  • Уран бүтээлч:
  • Гарамгай уран бүтээлчид
  • Тоглолтын төрөл:
  • Концерт
  • Үргэлжлэх хугацаа:
  • Насны ангилал:
  • 4+
  • Тасалбарын үнэ:
Буцах

Дэлгэрэнгүй мэдээлэл


Гарамгай уран бүтээлчдийн "Virtuoso Gala Concert-2020/2021" нэгдсэн тоглолт 2021.12.08-нд 19:00 цагт Улсын филармонийн концертын танхимд эхэлнэ.

Virtuoso Academy-аас 18 дахь жилдээ зохион байгуулж буй уг тоглолтод 2020 болон 2021 онд амжилт гаргасан уран бүтээлчдийг урилаа.

2021 онд олон улсын 18 уралдаанд оролцож, гуравт нь III, гуравт нь II, аравт нь I байр эзэлж, хоёрт нь гран при шагнал хүртсэн Консерваторийн Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн 5-р ангийн сурагч З.Амин-Эрдэнэ, мөн энэ онд олон улсын 18 уралдаанд оролцож, дийлэнхэд нь тэргүүн байр эзэлж, гран при шагналтан болсон тус сургуулийн 7-р ангийн сурагч О.Нандин нарыг энэ удаагийн гала концертын онцлох өсвөрийн уран бүтээлчээр нэрлэж байна.

Энэ онд олон улсын таван уралдаанд оролцож гуравт нь тэргүүн, хоёрт нь дэд байр эзэлсэн Үндэсний урлагийн их театрын гоцлол бүжигчин Б.Эрдэнэбаяр болон энэ оны есдүгээр сараас эх орондоо, төрөлх сургуульдаа ажиллаж эхэлсэн, Япон улсад олон жил амьдрах хугацаандаа монгол үндэсний лимбэ хөгжмийн дуугаралт, тоглолт, төрөл зүйлийн баяжуулалт, урлал талд бүтээлчээр ажиллан, уг зэмсгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан, одоо ч оруулж буй гоцлол хөгжимчин, багш, судлаач М.Лхагвагэрэл нарыг энэ удаагийн гала концертын онцлох уран бүтээлчээр нэрлэж байна.

Энэ цаг үеийн шилдэг өсвөрийн сонгодог хөгжимчдийн төлөөлөл болон чадварлаг, шалгарсан үндэсний болон сонгодог хөгжимчид дэлхийн суутнууд, алдартнуудын цагийг эзэлсэн сор бүтээлүүдээс болон Монголын хөгжмийн зохиолчдын шилмэл туурвилаас сонордуулах болно.

Эрхэм хүндэт үзэгчдээ урьж байна. Таалан соёрхоно уу.

Box Offices locations