Өдөр цагаа сонгоно уу
Ж.Бизе "Кармен"
- Хаана:
- Хэзээ:
- Зохион байгуулагч:
- Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр
- Тоглолтын төрөл:
- Дуурь
- Үргэлжлэх хугацаа:
- Насны ангилал:
- 12+
- Тасалбарын үнэ:
Дэлгэрэнгүй мэдээлэл
Ж.Бизе "Кармен"
/Дөрвөн бүлэг, дөрвөн үзэгдэлт дуурь/
Хөгжим: Ж.Бизе Цомнол: Проспер Меримегийн зохиолоор А.Мельяк, Л.Галеви нар
Найруулагч: Ж.Бүрэнбэх УГЗ
Удирдаач: Н.Туулайхүү УГЗ
Хормейстер: Н.Дашбямба СТА
Зураач: Г.Ганбаатар УГЗ
Бүжиг дэглэсэн: Х.Гэрэлчимэг МУГЖ
Хувцас дизайнер: Г.Оюун СТА
Театрын тайзнаа: 1985.04.05
Шинэчлэн тавилт: 2013 он
Хүсэл, шунал, мэдрэмж, хүчирхийллийг тайзан дээр ихээр харуулдаг.энэхүү бүтээл нь анх 1875 онд нээлтээ хийснийхээ дараа ихээхэн шүүмжлэл сонсож байсан ч тун удалгүй асар их амжилт олж, дэлхий дахинаа хэдэн зуун удаа тоглогддог хосгүй бүтээл болсон билээ. П.Меримегийн алдар сууг гэрчлэх гайхамшигт бүтээл "Кармен хүүхэн" зохиолоос сэдэвлэн дэлхийн хөгжмийн гайхамшиг "Кармен" дуурь бий болсон түүхтэй. Хувь зохиол нь ч, зан араншин нь ч халуухан, эрх чөлөөт цыган бүсгүйн дотоод ертөнцийн их эрч хүчийг гаргаж чадсанаараа "Кармен" дуурь гайхалтай юм. Уг дуурьт гардаг аагим халуунаар төөнөх Испанийн нар, хатуу дэгтэй цэргүүд, тариачид, олон түмэн, цыганууд, хил дамнан хулгайгаар наймаа хийдэг наймаачид, 19-р зууны Севиль хотыг бодитоор нь бүтээдэг юм. УДБЭТ-ын тайзнаа энэхүү бүтээл анх монгол хэлээр тавигдаж 1985 оны 04 сарын 05-ны өдөр тоглогдсон түүхтэй. Түүний дараа буюу бүтээснээс нь 30 жилийн дараа 2013 онд дахин шинээр, франц хэл дээр, анхны эхээр нь тавьсан юм.
Гол дүрүүд
Кармен- Тамхины үйлдвэрийн ажилчин цыган хүүхэн
Дон Хозе- Түрүүч
Эскамильо- Бухтай тулалдагч
Данкайро- Хилийн хулгайч
Ремендадо- Хилийн хулгайц
Цунига- Ахмад
Моралес- Түрүүч
Микаэла- Хозегийн сүйт бүсгүй