Онлайн туслах

Өдөр цагаа сонгоно уу


"Долоон бурхан одны домог" Контемпорари балет


  • Хаана:
  • Хэзээ:
  • Продакшн:
  • Nomadic Ballet Production
  • Тоглолтын төрөл:
  • Балет
  • Үргэлжлэх хугацаа:
  • Насны ангилал:
  • 5+
  • Тасалбарын үнэ:
Буцах

Дэлгэрэнгүй мэдээлэл


Номадик балет продакшн нь Дэлхий дахины орчин үеийн бүжгийн хувьсал шинэчлэлийг эх орондоо таниулах, дэлгэрүүлэх, цаашлаад орчин үеийн бүжгээр дэлхийн тавцанд гарах зорилготойгоор 2016 онд байгуулагдсан. Соёлын яам соёл урлагийг дэмжих сангаас зарласан төсөлд "Долоон бурхан одны домог" бүжгэн жүжиг шалгаран та бүхэнд хүргэхээр бэлэн боллоо.

Уг бүжгэн жүжиг нь үндэсний өв соёлоо хадгалан үлдэх, түүх соёлоо уламжлуулан таниулж сурталчилгаа үүднээс үндэсний домгоос сэдэвлэн ирээдүй болсон хүүхэд залуусын урлагийн боловсролд үнэтэй хувь нэмэр оруулах үүднээс "Долоон бурхан одны домог" уран бүтээлээ боловсруулсан юм.

ДОЛООН БУРХАН ОДНЫ ДОМОГ

ТАНИЛЦУУЛГА

Монгол Улсын Соёлын Яамны дэмжлэгтэйгээр "Номадик балет" продакшны балетын бүжигчид бид "Долоон бурхан одны домог" балет бүжгийн жүжгийг үзэгч түмэндээ өрггөн барьсан бөгөөд анхны тоглолтоо 2021 оны 12-р сарын 23 -нд амжилттай зохион байгуулсан билээ. Энэ удаад бид балетын цомнол болон "Долоон бурхан одны шүтлэг" номын нээлтдээ зориулан 2022 оны 5-р сарын 15-ны өдөр "Корпорейт" залд дахин тоглолтоо зохион байгуулах гэж байна.

"Долоон бурхан одны домог" балет бүжгийн жүжгийг анх удаа уламжлалт монгол домог үлгэрийн утга санаанд нийцүүлэн цомнолыг МУУГЗ, доктор, профессор Л.Эрдэнэчимэг бичсэн бөгөөд, энэхүү бүжгийн жүжгийн найруулагч, бүжиг дэглээчээр МУСТА, Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрын гоцлооч Э.Эрдэнэжаргал, бүжгийн жүжгийн хөгжмийг МУСТА О.Чинбат, төслийн удирдагчаар МУСТА, гоцлол бүжигчин А.Өлзий-Орших болон "Номадик балет" продакшн, ДБЭТ-ын

залуу уран бүтээлчид, циркийн жүжигчид, гоцлон хөгжимчид Б.Алтанбагана, хуурч, хөөмэйч В.Батзориг, лимбэч Г.Адьяадорж, уртын дууч Д.Үүрийнтуяа нар оролцож байна.

Балетын цомнолд: анх удаа нэн эртний монголчуудын "Долоон бурхан од"-ны шүтлэгт холбоотой домог үлгэрийн сэдвийг орчин цагийн контемпорари урлагийн хэлбэрт зохиомжлон балетын бүжигт уламжлалт монгол язгуур урлагийн төрөл зүйл, дүрийн зохиомжийг бодит дүр гэхээсээ илүү хийсвэр сэтгэлгээний түвшинд гаргаж ирснээрээ соёлын бүтээлч үйлдвэрлэлийн инновац шингэсэн бүтээл болж байна.

Балетын дэглэлтэд: анх удаа галав ертөнц, оддын хөдөлгөөн, хүний ертөнц, нар, сар, чөтгөр шулам, сахиусны дүрслэлт гоцлол, дуэт, гурвал, дөрвөл, цөөхүүл ба олныг хамарсан бүжгийг ардын бүжиг, язгуур болон хавсарсан контемпорари бүжгийн хэлбэрээр зохиомжилсон бол,

Балетын хөгжимд: анх удаа "аман хэмнэл" болон хэмнэлийн олон төрөл, анх удаа бүжигт лимбэний татлага, икэл хуур, хөөмэй, цуур, дижируду, хэл хуур, салхи, мод, тэнгэр эрхис, шувууд, амьтдын дуу, бусад чимээ шуугиан, урт аялгуут дуу, хүний хоолой болон бусад бүх төрлийн боломжит чимээ шуугианыг контемпорари дуурслын хэлбэрээр зохиомжлон бүтээснээрээ нэн сонирхолтой шинэлэг бүтээл боллоо.

Box Offices locations