Өдөр цагаа сонгоно уу
2023.06.04 | 18:00 | |
2023.06.06 | 19:00 | Тасалбар худалдан авах |
2023.06.07 | 19:00 | Тасалбар худалдан авах |
2023.06.08 | 19:00 | Тасалбар худалдан авах |
2023.06.09 | 19:00 | Тасалбар худалдан авах |
2023.06.10 | 18:00 | Тасалбар худалдан авах |
2023.06.11 | 18:00 | Тасалбар худалдан авах |
Тамгагүй Төр
- Хаана:
- Улсын Драмын Эрдмийн Театр
- Хэзээ:
- 2023.05.31-06.11
- Уран бүтээлч:
- Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавъяат зүтгэлтэн Б.Лхагвасүрэн
- Тоглолтын төрөл:
- Физикл драм
- Үргэлжлэх хугацаа:
- 140 минут
- Насны ангилал:
- 16+
- Тасалбарын үнэ:
-
- 140,000₮
- 120,000₮
- 100,000₮
- 80,000₮
- 60,000₮
- 40,000₮
Дэлгэрэнгүй мэдээлэл
Үзэгчдийн танил "Тамгагүй төр" жүжиг дэлхийн театрын ноён оргил болох Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын нийслэл Лондон хотын West End-ийн алдарт Колизэум театрт ирэх 11 дүгээр сард залрах "Монгол хаан" жүжгийн хувилбараар Улсын драмын эрдмийн театрт Монгол үзэгчдэдээ зориулан тоглогдох гэж байна.
Үзэгч Та "Монгол хаан" жүжгийг үзэх тэр агшинд Хүннүчүүдийн баяр гунигийг илтгэх эртний ятгын дуншсан цохилго, Хүннү цуурын хүнгэнэсэн аялгууг сонсч, хоёр мянганы өмнөх гунигт сургамжийг он цагийг алгасуулан ухаарч, Хүннү гүрний Их хааны хайр дурлал, хилэнт гашуудлыг мэдэрч, дэлхийг донсолгосон нүүдэлчдийн төрт улс хэрхэн үүссэнийг мэдэх болно.
Та тасалбараа яг одоо Ticket.mn-ээр захиалж, "Монгол хаан"-ы домогт түүхийн гэрч болоорой.
Уран бүтээлчид:
Зохиолч: Б.Лхагвасүрэн / Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт, МУСГЗ
Ерөнхий найруулагч: Б.Баатар / СТА
Ерөнхий продюсер: М.Есөнмөнх / МУҮГА
Гүйцэтгэх продюсер: А.Амундра
Уран сайхны удирдагч: Г.Цоггэрэл / МУУГЗ
Зохион байгуулагч: Б.Отгонбат / МУУГЗ
Зөвлөх продюсер: Д.Цэрэнсамбуу / МУУГЗ
Редактор: Л.Хасар
Туслах найруулагч: Э.Ёндоншарав / СТА
Бүжиг дэглээч: Д.Баярбаатар / МУУГЗ
Бүжиг дэглээч: Х.Хашхүү / СТА
Хөгжмийн зохиолч: М.Бирваа / МУУГЗ
Хөгжмийн зохиолч: Б.Одбаяр / СТА
Зураач: Д.Ганзориг / СТА
Дүрүүдэд:
Арчуг хаан – Г.Эрдэнэбилэг / МУГЖ
Цэцэр хатан – У.Уранчимэг / МУГЖ
Гүргэл хатан – О.Дөлгөөн / СТА
Эгэрэг түшмэл – С.Болд-Эрдэнэ / МУГЖ
Том хүү Ачир – Ш.Доржсүрэн / МУГЖ
Бага хүү Хүчир – Б.Шинэбаяр / СТА
Бөө – П.Цэрэндагва / МУАЖ
САНАМЖ: Та тоглолт эхлэхээс 30 минутын өмнө театрт хүрэлцэн ирж тасалбараа шалгуулж, суудалаа эзэлсэн байна уу.