Онлайн туслах

Өдөр цагаа сонгоно уу


Дуунд залбирсан тавилан


  • Хаана:
  • Хэзээ:
  • Уран бүтээлч:
  • Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ
  • Тоглолтын төрөл:
  • Концерт
  • Үргэлжлэх хугацаа:
  • Насны ангилал:
  • 5+
  • Тасалбарын үнэ:
Буцах

Дэлгэрэнгүй мэдээлэл


Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэгийн шавь нар санаачлан багшийнхаа урлагт зүтгэсний хагас зуун жил, дууны урлагт боловсон хүчин бэлдэх чиглэлээр багшилсны 30 жилийн ойг тохиолдуулан “Дуунд залбирсан тавилан" хүндэтгэлийн тоглолтыг хамтран зохион байгуулах гэж байна. Тоглолт энэ сарын 21, 22-нд UB palace-ийн их танхимд товлогдож, таслабар нь худалдаанд гарчээ.

“Дуунд залбирсан тавилан" миний уран бүтээлийн дээжээс хүргэхийн сацуу “Монголын дууны урлагт өөр өөрийн өнгөөр гарч ирж, ид цэцэглэж яваа дуучин цэцгүүдийг танилцуулна" хэмээн Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ хэвлэлийн хурлын үеэр онцлов. Түүний шавь нар багшийнхаа тоглолтод анх удаа ая дуугаа өргөж, хамт дуулахаараа онцлог юм. Мөн Монголын уртын дууны холбооноос 108 дуучин оролцож, Эзэн Чингис хааны үеийн төрийн дуулал “Эртний сайхан" дуугаар хүндэтгэл үзүүлэх бол Говийн догшин ноён хутагт Данзанравжаагийн “Үлэмжийн чанар" дууг дуучид дуулж, бүжигчид Дарь Эхийн бүжгийг бүжиж урлагийн цогц үзүүлбэр хүргэх юм байна. Хүндэтгэлийн тоглолтын эзэн маань үзэгчидтэйгээ хамтран дуулна гэдгээ ч дуулгалаа.

Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ нь Монголын урлагт хагас зуун жил, энэ салбарт боловсон хүчин бэлтгэхэд 30 жил багшилсны зэрэгцээ ардын өв соёлыг хамгаалах, судлах, түгээн дэлгэрүүлэхийн төлөө өөрийн мэдэх, чадах бүхнээ зориулж ирсэн юм. Тухайлбал, тэрбээр уртын дууг хамгийн анх ноттой болгосон хүн юм. Өдгөө ар, өвөрмонголын уртын дуучид түүний зохиосон нотоор уртын дуугаа сурч, дуулж байна. Дарьганга болон үзэмчин угсаатны ардын урт болон богино 108 дууг судалж, түүхэн сурвалж, үг, нотыг багтаасан ном, цомог гаргасан байдаг. Мөн нутаг нутгийн бүүвэйн дуу, марзай, гийнгоог үг, аялгуу, домог, түүхтэй нь цогцоор судалж цомог гаргасан. Хэл соёлыг хадгалж хамгаалахад өөрийн хувь нэмрийг оруулсан байдаг. Өнөөдөр дэлхий дээр 300 гаруй үндэстний хэл мөхсөн. Бүхэл бүтэн үндэстний хэл мөхөж байхад ястан, угсаатын хэл мөхөх эрсдэл ойрхон байгааг анхааруулж, Дарьганга нутгийн хэл аялгууг судла, хэрэглэхдээ больж байгаа үгсийг бүртгэж толь бичиг гаргаж, судалгааны энэ ажлаараа доктор хамгаалсныг Сүхбаатар аймгийн сэтгүүлчдийн “Талын түрлэг" бүлгэмийн тэргүүн Э.Ирэхбаяр хэвлэлийн хурлын үеэр тэмдэглэв.

Мөн Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөлийн дэд дарга Ж.Ариунжаргал “Намайг хүүхэд байхад л Монгол Улсыг төлөөлж, монголын нүүр царай болон гадаадын орнуудад тоглолт хийж, улсынхаа төсвийг бүрдүүлэхэд өөрийн авьяас, ажил үйлсээрээ хувь нэмрээ оруулж явсан хүн. Мэгжиджанрайсиг бурханыг бүтээх санхүүжилтийг босгохоор Монгол Улсынхаа 21 аймгийг тойрон, аялан тоглолт хийж байлаа. Улс орон, ард түмнийхээ төлөө энэ насны амьдралаа зориулсан ардын жүжигчнийхээ тоглолтыг үзэж, нэгэн үдэш сэтгэлийн цэнгэл эдлээрэй" хэмээн уриалав.

Нэрт дуучны шавь нарыг төлөөлөн “Увертюра" хамтлагийн дуучин Г.Пүрэвдагва “Хөгжим бүжгийн коллежид 2005-2009 онд сурч байхад Ш.Чимэдцэеэ багш маань бид бүхэнд багшилдаг байсан. Багш маань маш олон уран бүтээлч төрүүлсэн. Биднийг бага байхад л эгшиглэдэг байсан “Тэнгэр ээж минь өршөө" дууг манай хамтлаг багштайгаа хамт дуулсан маань нэр төрийн хэрэг хэмээн талархаж, багшийгаа хүндэтгэж явдаг. Бид багшийнхаа тоглолтод оролцоно. Багш маань монголд төдийгүй дэлхий дахинд нэрээ цуурайтуулсан, сайхан уран бүтээлч." гэлээ.

Тасалбарыг: Ticket.mn, 1900-1950, 9905-6285, 8856-9093 руу залган, үнэгүй хүргүүлээрэй.

Box Offices locations