Онлайн туслах

Өдөр цагаа сонгоно уу


FACE OF BEAUTY INTERNATIONAL 2016


  • Хаана:
  • Хэзээ:
  • Зохион байгуулагч:
  • Mongolian Beauty Association
  • Тоглолтын төрөл:
  • Гоо бүсгүй шалгаруулах олон улсын тэмцээн
  • Үргэлжлэх хугацаа:
  • Насны ангилал:
  • 6+
  • Тасалбарын үнэ:
Буцах

Дэлгэрэнгүй мэдээлэл



"Face of Beauty International" олон улсын гоо бүсгүйн тэмцээн нь 2012 онд анх зохион байгуулагдсан бөгөөд дөрвөн жилийн хугацаанд олон улсын тавцанд өндөр нэр хүндийг олж, цар хүрээ нь өргөжин тэлсээр хүн төрөлхтний эв нэгдэл, сайн сайхны бэлгэ тэмдгийн нэг болж чаджээ. 2013 оноос Монголын гоо бүсгүйчүүд оролцож эхэлсэн энэхүү олон улсын арга хэмжээний 4 дэх удаагийн тэмцээн үзэсгэлэнт эх орны маань нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна.

2016 оны тэмцээний уриа "SAVE THE MAZAALAI" бөгөөд дэлхийн миссүүд нэн ховордоод буй МАЗААЛАЙ баавгайг авран хамгаалах үйлсэд дуу хоолойгоо нэгтгэн, олон нийтийн анхаарлыг татахаар төлөвлөөд байна. 9-р сарын 26-наас 10-р сарын 9-ний хооронд зохиогдох тэмцээний хүрээнд 60 гаруй улсын гоо бүсгүйчүүд Монгол улсын түүх, соёл урлаг, ёс заншилтай танилцахын зэрэгцээ үсрэнгүй хөгжиж буй нийслэл Улаанбаатар хотын маань бүтээн байгуулалт, үзвэр үйлчилгээний газруудаар зочлохын зэрэгцээ мазаалайн тухай мэдээллийг дэлхий дахинаа хүргэн, сурталчлах юм.

Монголыг дэлхийд сурталчлах, аялал жуулчлалыг хөгжүүлэх үйлсэд өндөр хувь нэмэр оруулах энэхүү төслийн ХААЛТЫН ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА 10-р сарын 8-ны Бямба гарагийн 19:00 цагт Буянт-Ухаа цогцолборт болох ба энэ үдэш тэргүүн титмийн эзнээ тодруулна.

Түүнчлэн "АМЬД БАРБИ" хэмээн дэлхий дахинаа танигдсан Украины дуучин, загвар өмсөгч Валерия Лукьянова хүндэт зочноор уригдан ирж байгааг та бүхэндээ сонордуулъя.

ДЭЛХИЙН ХЭМЖЭЭНИЙ ТЭМЦЭЭНИЙГ ДЭРГЭДЭЭС НЬ ҮЗЭХ ХОВОР БОЛОМЖИЙГ БҮҮ АЛДААРАЙ!

Ерөнхий зохион байгуулагч: Mongolian Beauty Association

Хаалтын ёслолын ажиллагаа
Хэзээ: 2016.10.08, 19: 00
Хаана: Буянт-Ухаа Спорт Цогцолбор
Тасалбарыг TICKET.mn
Тасалбар хүргэлт: 1900-1800

Box Offices locations