Онлайн туслах

Өдөр цагаа сонгоно уу


Синдром арт шоу


  • Хаана:
  • Хэзээ:
  • Зохион байгуулагч:
  • “Улаанбаатар” дүрслэх урлагийн студи
  • Тоглолтын төрөл:
  • Шоу
  • Үргэлжлэх хугацаа:
  • Насны ангилал:
  • 12
  • Тасалбарын үнэ:
Буцах

Дэлгэрэнгүй мэдээлэл


"Улаанбаатар" дүрслэх урлагийн студи нь Төрийн шагналт, Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн нэрэмжит Дүрслэх Урлаг Дизайны "АНИМА" сургуультай хамтран дэлхийн урлагийн түүх, алдарт уран бүтээлчид, тэдний уран бүтээлийг таниулан сурталчлах, олон нийтийн урлагийн боловсролыг дээшлүүлэх зорилготой "Синдром" арт шоуг 2022 оны 9 сарын 28-ны өдөр 15:00, 19:00 цагуудад Корпорейт Конвеншн центерт зохион байгуулах гэж байна.
XIX зууны хоёрдугаар хагасаас XX зууны дунд хүртэл дэлхийн соёл урлагийн түүхэнд үүссэн олон урсгал чиглэлүүдийг нэгтгэн Модернизм гэж нэрийдэх болсон бөгөөд энэ нь зөвхөн утга зохиол, хөгжим, дүрслэх урлаг, соёлын салбарыг хамраад зогсохгүй хүн төрөлхтний оюун санаа, сэтгэлгээнд хувьсгал авчирсан түүхэн үзэгдэл болсон билээ. Синдром АРТ-ШОУ нь модернизмын төлөөлөгчдийг олон нийтэд сонирхолтой лекц болон урлагийн хөтөлбөрүүдээр танилцуулах зорилготой соён гэгээрлийн үйл ажиллагаа бөгөөд энэ удаагийн Синдром АРТ-ШОУ-аар танилцуулах модернизмын төлөөлөгч 3 уран бүтээлч бол алдарт Пабло Пикассо, Марк Шагал болон Анри Матисс юм.
ХХ зууны модернизм урлагийн томоохон төлөөлөгч болох Пабло Пикассо, Марк Шагал болон Анри Матисс зэрэг алдарт зураачдын намтар түүх, бүтээлүүдийн тухай лекцийг ОХУ-ын ''Илья Репины нэрэмжит Дүрслэх Урлагийн Академын'' Доктрант, Урлаг судлаач М.Аминаа арт бүтээлтэй хослуулан танилцуулана.
Мөн модернизм чиглэлээр бүтээлээ туурвиж буй Монгол уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн, Анри Матиссын уран бүтээлээс сэдэвлэн бүтээсэн модерн бүжиг, Пабло Пикассогын уран бүтээлээс сэдэвлэн бүтээсэн бүжигчин Н.Баярбаатарын контемпорари бүжиг, уран бүтээлч Я.Булганы өрөг бүтээл, уран бүтээлч Ц.Даваажаргалын саунд арт бүтээлийг ''Синдром'' арт шоугаар толилуулна.

15:00 цагаас 12 - 18 нас /хүүхдэд зориулсан агуулга/

19:00 цагаас 18+ нас

Box Offices locations