Онлайн туслах

Өдөр цагаа сонгоно уу


Сэрсэн тал - 38 жил


  • Хаана:
  • Хэзээ:
  • Уран бүтээлч:
  • Үндэсний Хөгжмийн Их Найрал
  • Тоглолтын төрөл:
  • Концерт
  • Үргэлжлэх хугацаа:
  • Насны ангилал:
  • 8
  • Тасалбарын үнэ:
Буцах

Дэлгэрэнгүй мэдээлэл


СЭРСЭН ТАЛ – 38 ЖИЛ

/Хөгжмийн зохиолч Б.Шаравын шилдэг уран бүтээлийн тоглолт/

Үндэсний урлагийн их театр Соёлын бүтээлч сар аяны хүрээнд 72 дахь жилийн улирлын тоглолтоо Сэрсэн тал тоглолтоор үргэлжлүүлж байна.

Анх 1984 оны 11-р сарын 25-нд БНМАУ тунгагласны 60 жил, анхдугаар үндсэн хуулийн 60 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтонд үндэсний их найрал хөгжим 150 хүний бүрэлдэхүүнтэй Чингис хаан одонт, Хөдөлмөрийн баатар, Урлагийн Гавьяат Зүтгэлтэн, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шаравын "СЭРСЭН ТАЛ" бүтээлийг Төрийн шагналт Ардын Жүжигчин Ж.Чулууны удирдлагаар тоглож байлаа.

Үндэсний Урлагийн Их Театр хөгжмийн зохиолч Б.Шаравын Сэрсэн тал 30, 33, 35, 37 жилийн ойн тоглолтуудыг зохион байгуулж үзэгч сонсогчдын халуун талархалыг хүлээн авч байв. Энэ удаад түүний алдарт удиртгалууд, том хэлбэрийн хөгжмүүдээс гадна дуулаачийн том хэлбэрийн сонгодог ари, романсуудаас хөтөлбөртөө шинээр оруулж байгаа нь онцлог юм.

Оролцох уран бүтээлчид:

Үндэсний урлагийн их театрын Монгол Төрийн Үндэсний Хөгжмийн Их Найрал

Э.Анхбаяр МУ-ын филармоний гоцлол дуучин, МУГЖ

Ө.Уянга ДБЭТ-ын гоцлол дуучин, МУГЖ

Б.Эрдэнэтуяа ДБЭТ-ын гоцлол дуучин, МУГЖ

Р.Доржхорол ДБЭТ-ын гоцлол дуучин, МУГЖ

Б.Гомбо-Очир ДБЭТ-ын гоцлол дуучин, МУГЖ

Б.Энхнаран ДБЭТ-ын гоцлол дуучин, МУСТА

Э.Отгонбат ДБЭТ-ын гоцлол дуучин, МУСТА

С.Бат-Эрдэнэ ДБЭТ-ын гоцлол дуучин, МУСТА

ҮУИТ-ын гоцлол хөгжимчин

2022.11.26 17 цагт

Байршил: White Rock Center /Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн баруун урд хэсэгт Сөүл рестораны урд/

САНАМЖ: Та бүхэн тоглолт эхлэхээс 30-40 минутын өмнө ирж байраа эзлэн тухлахыг хүсье.

Box Offices locations