Онлайн туслах

Өдөр цагаа сонгоно уу


Цөмөөхэй ба гайхамшгийн орон


  • Хаана:
  • Степпе Арена
  • Хэзээ:
  • 2022.12.31, 2023.01.01, 01.02
  • Зохион байгуулагч:
  • Steppe Arena
  • Тоглолтын төрөл:
  • Балет, он гаргах онцгой эвент
  • Үргэлжлэх хугацаа:
  • 100 минут
  • Насны ангилал:
  • 5+
  • Тасалбарын үнэ:
    • 3,000,000 ₮
    • 119,000 ₮
    • 99,000 ₮
    • 79,000 ₮
Буцах

Дэлгэрэнгүй мэдээлэл


12 сарын 31-ний өдрийн тоглолт нь илүү онцгой бөгөөд он гаргах тусгай хөтөлбөр үзүүлбэр олон гэнэтийн бэлэгтэй.

"Цөмөөхэй ба гайхамшгийн орон"

Степпе Арена ХХК нь "Элит балет" ХХК-тай хамтран Монголдоо анх удаа "Цөмөөхэй ба гайхамшгийн орон" Mедиа арт Балетын бүжгэн жүжиг зохион байгуулах гэж байна.

Ерөнхий найруулагч, бүжиг дэглээч: Ц. Цолмонбуд

Найруулагч, бүжиг дэглээч: Чон Хэ Юүн

Туслах найруулагч, бүжиг дэглээч: Б. Мөнхнаран

Дүрүүдэд: Олон улсын балетын тэмцээний шагналт, Солонгос, Монголын шилдэг залуу уран бүтээлчид болон Циркийн уран бүтээлчид оролцоно.

Үргэлжлэх хугацаа, 100 минут

Дэлхийн сонгодог урлагийн урын санд томоохон байр суурийг эзэлсэн "Цөмөөхэй" (Щелкунчик, The Nutcracker) балетын жүжиг нь 1892 онд Германы зохиолч ИЭ.Т.А Гофманы "Цөмөөхэй хүүхэлдэй ба хулганы хаан" үлгэрээс сэдэвлэгдэн, П.И.Чайковскийн хөгжим, Мариус Петипагийн дэглэлтээр анх тоглогдож байжээ. Харин орчин цагт олон улс орны балетын театрууд жил бүрийн 12 дугаар сард "Цөмөөхэй" балетын жүжгийг төрөл бүрийн дэглэлт, найруулгаар үзэгчдэдээ толилуулсаар байна.

"Элит балет" компанийн хувьд уг бүтээлийг Ерөнхий найруулагч Ц.Цолмонбудын найруулгаар 2019 онд "Цөмөөхэй ба гайхамшгийн орон" нэртэйгээр Солонгосын үзэгчдэд толилуулсан юм. 2021 онд дахин шинэчлэн тоглохдоо медиа арт урлагтай хослуулсан нь Солонгосын үзэгчдээс өндөр үнэлгээ авсан билээ.

Үүгээр "Элит балет" компани нь медиа арт урлагийг Балетын урлагтай хослуулснаараа олон улсад анхдагч болж чадсан юм.

Манай улсад орчин үеийн медиа арт урлагийн технлологийг ашигласан тайзны уран бүтээл үзэгдчийн хүртээлд хараахан хүрээгүй байгаа бөгөөд "Элит балет" компани нь өнгөрөгч 6-дугаар сард "Лала Ланд" энтертайнмент, мюзикл, медиа арт балетын уран бүтээлээ 3D холограм шийдлээр Монголынхоо үзэгчдэд анх удаа толилуулсан юм.

"Цөмөөхэй ба гайхамшгийн орон" Mедиа арт Балетын бүжгэн жүжигт гарах Клара охины зүүдэнд тохиолдох Хулганы орон, Цасны орон, Гайхамшгийн орон зэрэг шидэт ертөнцийг бодит мэт төсөөлөгдөхүйцээр бүтээн Projection Mapping, Hologram, 3D background, Video effects бүхий шинэлэг шийдэл, сүүлийн үеийн технологийг ашиглан Монголд урьд өмнө тоглогдож байгаагүй ид шидийн мэт гайхалтай уран бүтээлийг туурвихад бэлэн болоод байна.

Тасалбар буцаах боломжгүй.

Box Offices locations


1) Ticket.mn офис & 19001800

  • Баянзүрх дүүрэг, 1-р хороо, Залуучуудын өргөн чөлөө-22, North Center 108 тоот