Онлайн туслах

Өдөр цагаа сонгоно уу


"PROSIT" 2023 Улаанбаатарын Шинэ Жилийн Концерт


  • Хаана:
  • Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр
  • Хэзээ:
  • 2022.12.14
  • Зохион байгуулагч:
  • Austrian Alumni in Mongolia, Mongolian Austrian Cooperation Council
  • Тоглолтын төрөл:
  • Концерт
  • Үргэлжлэх хугацаа:
  • 120 минут
  • Насны ангилал:
  • 16+
  • Тасалбарын үнэ:
    • 70,000 ₮
    • 60,000 ₮
    • 70,000 ₮
    • 60,000 ₮
    • 50,000 ₮
    • 30,000 ₮
Буцах

Дэлгэрэнгүй мэдээлэл


"PROSIT" 2023 Улаанбаатарын шинэ жилийн концерт

Дэлгэрэнгүй мэдээлэл:

Жил бүрийн 1-р сарын 1-нд Австрийн Вена хотноо 11:15 цагт Филармоны Оркестр нь алдарт Musikverein-ийн (Венын Хөгжмийн Холбоо) Aлтан танхимд Шинэ Жилийн Концертыг тоглон 90 гаруй оронд шууд дамжуулагдан шинэ оны анхны өдөр 95 сая орчим үзэгчдэд аз жаргалын илч болон хүргэгддэг заншилтай билээ.

Концертын төгсгөлд бүх хөгжимчид Герман хэлээр "Prosit Neujahr"хэмээн үзэгчиддээ нэгэн дуугаар Шинэ Оны Мэндчилгээ хүргэдэг заншлаас бид санаа аван уг концертоо "PROSIT 2023" хэмээн нэрлэснийг үзэгчид маань болгооно уу.

Энэхүү алдартай концертын Монгол хувилбарыг МҮХАҮТ-ын дэргэдэх Монгол-Австрийн Хамтын Ажиллагааны Зөвлөл, Австрид төгсөгчдийн холбоо УДБЭТ-тай хамтран Улаанбаатар хотноо 3 дахь удаагаа Австрийн сонгодог хөгжмийн зохиолчдын, ялангуяа Вальсын Хаан Йоханн Штраус болон В.Моцартын сэтгэл сэргээсэн уянгалаг вальсын аясаар УДБЭТ-ын тайзнаа МУСТА Т.Гансүхийн удирдлагаар ганцхан удаа 2022.12.14-нд 19:00 цагт "PROSIT 2023" толилуулахад бэлэн боллоо.

Энэ удаагийн концертын орлогын 15%-ийг Хавдар Судлалын Үндэсний Төвийн Дэргэдэх Хавдрыг Даван Туулагчдыг дэмжих хөтөлбөрт хандивлах юм. Даван туулагчдыг дэмжих хөтөлбөр нь хавдартай хүмүүсийг хавдрыг даван туулах, эмчилгээнээс эдгэрэлт рүү шилжихэд нь туслан чадавхжуулах, тэдэнд ээлтэй дэмжлэгт орчныг нийгмийн хүрээнд бий болгоход сайн дурынхны оролцоо, манлайлыг хөгжүүлэх зорилготой юм.

Box Offices locations


1) Ticket.mn офис & 19001800

  • Баянзүрх дүүрэг, 1-р хороо, Залуучуудын өргөн чөлөө-22, North Center 108 тоот