Онлайн туслах

Өдөр цагаа сонгоно уу


"Poetry Night - Special" Хайр гэж ...


  • Хаана:
  • Ulaanbaatar Palace
  • Хэзээ:
  • 2023.02.13
  • Зохион байгуулагч:
  • Д.Дэлгэрзаяа
  • Тоглолтын төрөл:
  • Яруу найргийн наадам
  • Үргэлжлэх хугацаа:
  • 180 минут
  • Насны ангилал:
  • 14+
  • Тасалбарын үнэ:
    • Тасалбар
    • 30,000 ₮
Буцах

Дэлгэрэнгүй мэдээлэл


"Poetry night" vol.4 – тусгай дугаар
"Хүний зүрхний гүнд нууцхан орших хамгийн нандин зүйл бол хайр"
Яруу найргийн цэнгэл жаргалыг үзэгч танд мэдрүүлэх зорилгоор "Poetry night" төслийн хүрээнд үе үеийн шилмэл найрагчдыг нэгэн дор цуглуулж, тэдний сор болсон бүтээлийн дээжсээс сорчлон гурван цувралыг хүргэсэн билээ. Монголын хамгийн анхны яруу найргийн төслийн нэгдүгээр цувралд: Энэ цаг үеийн шилмэл таван залуу найрагч, хоёрдугаар цувралд "Дахин давтагдашгүй" таван Ардын уран зохиолч, гуравдугаар цувралд 1990-ээд оны шилмэл таван яруу найрагч оролцсон юм. Харин энэ удаагийн тусгай дугаарын найрагчид хэн хэн байх бол...
...Бид энэ удаад гэгээн хайрын баярын өдрийг тохиолдуулан 02 дугаар сарын 13-ны өдөр тусгай дугаараа үзэгч, сонсогч танд хүргэх гэж байна. Утга, уран зохиолын салбарт хамгийн шилдэгт тооцогдож буй ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл болсон 14 яруу найрагч нэгэн дор нэгдэж сэтгэлийн гүнээсээ гарч байгаа дотоод мэдрэмж, уран тансаг болоод үнэн яруу үгээр дамжуулан хайрын тухай чуулах юм. Зүрхэнд мөнхөрч, сэтгэлд хоногшсон хайртай, эрхэм нандин хүнтэйгээ ирж үзэх хамгийн яруу тансаг, гайхалтай дурсамж болон үлдээх үдшийг бид танд бэлэглэнэ гэдэгт итгэлтэй байна. Утга, уянгаар цалгиж, уран яруу үгээр тэтгэгдэх энэ үдэш хүн бүрийн сэтгэлийг догдлуулж, хайраар уяраах болно.

Box Offices locations


1) Ticket.mn офис & 19001800

  • Баянзүрх дүүрэг, 1-р хороо, Залуучуудын өргөн чөлөө-22, North Center 108 тоот