Тасалбар худалдаалж эхлэх:
хоног
цаг
минут
секунд

Ж.Пуччини "Тоска"


  • Хаана:
  • Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр
  • Хэзээ:
  • 2020.06.07
  • Зохион байгуулагч:
  • Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр
  • Тоглолтын төрөл:
  • Дуурь

Дэлгэрэнгүй мэдээлэл


3 бүлэг, 3 үзэгдэлт дуурь

Хөгжим: Ж.Пуччини
Цомнол: Л.Иллика, Ж.Жакоза
Удирдаач: УГЗ Н.Туулайхүү
Найруулагч: УГЗ Л.Эрдэнэбулган
Зураач: АЗ Ч.Гунгаасүх
Хувцас дизайнер: СТА Г.Оюун

Тайзнаа анх тавигдсан: 1900.01.14
Манай тайзнаа: 1982.01.09

"Тоска" дуурийг Ж.Пуччини зохиолч Викториен Сардогийн драмын жүжгээс сэдэвлэн Луижи Иллика, Жузеппе Жакоза нарын бичсэн цомнолоор хийжээ. Нээлтийн тоглолт 1900 оны 1-р сарын 14-нд Ром хотын "Театро Костанци" театрт болж байжээ.

Энэхүү дуурь нь тамлалт, аллага, амиа хорлолт болон дэлхийн шилдэг дуучдын тоглолтын урын санд зайлшгүй багтаж байдаг Пуччинигийн алдарт уянгын аринуудыг багтаасан бүтээл юм. Задгай уянгалаг дуугаараа Тоска улс төрийн тогтвортой байдал, гэмт хэргийн ертөнцийг төсөөллийг бий болгодог. Уг дуурийн хамгийн хорон санаат дүр болох цагдаагийн дарга Скарпья төрийн дайснуудыг хайр найргүй тамлан зовоодог. Түүний гүн, өтгөн, бараан хөгжим болон Тоска, Каварадосси хоёрын төгс төгөлдөр хайрыг илэрхийлсэн уянгалаг аринууд нь Пуччинигийн энэхүү бүтээлийг 1900-гаад оны "хит" болгож хамгийн их тоглогддог дууриудын тоонд зүй ёсоор оруулсан байна.

"Тоска" дуурийг Монголд Л.Эрдэнэбулган найруулан тавьж 1982 оны 1-р сарын 9-нд анхны тоглолтоо хийсэн бөгөөд Ч.Жамсранжав удирдаж, тайз заслыг Ардын зүраач Ч.Гунгаасүх хийсэн байна.



Box Offices locations


1) Ticket.mn офис & 19001800

  • Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Оюутны гудамж, 23-р байр

2) TicketBox 1: Shangri La Mall

  • Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Олимпийн гудамж 3 давхар 306 тоот

3) TicketBox 2: EMart (Сансар)

  • Улаанбаатар-13381, Баянзүрх дүүрэг, Токиогийн гудамж, Имарт Чингис салбарын 2 давхарт

4) TicketBox 3: Hi Fi Records (УИД)

  • Улсын Их Дэлгүүр 5 давхарт Hi-Fi Records

5) TicketBox 4: Өргөө 1 - Station Cafe

  • Өргөө 1 кинотеатр

    Station Coffee Shop

УДБЭТ-ын касс

  • Касс: 70110389