Онлайн туслах

Өдөр цагаа сонгоно уу


ДЭЛХИЙН МОД


  • Хаана:
  • БӨМБӨРЦӨГ ТЕАТР
  • Хэзээ:
  • 2023.06.02-06.04
  • Зохион байгуулагч:
  • Нийслэлийн Улаанбаатар театр
  • Тоглолтын төрөл:
  • Жүжиг
  • Үргэлжлэх хугацаа:
  • 90 минут
  • Насны ангилал:
  • 3+
  • Тасалбарын үнэ:
    • Тасалбар
    • 30,000₮
Буцах

Дэлгэрэнгүй мэдээлэл


Эх дэлхий үгүй бол амьдрал үгүй. Амьдрал үгүй бол хүмүүн үгүй. Үүсгэсэн соёлт иргэншил дэвшилтэйгээ ор үгүй замхран алга болно. Энэ сүйрлийг хүн төрөлхтөн өөрөө л зогсоох хүчтэй. Үүнийг "Дэлхийн мод" синтез мюзикл бүтээл урлахуйн өвөрмөц шийдлийн хязгааргүй орон зай Монголын анхны "БӨМБӨРЦӨГ" театрын тайзнаа дуу хөгжим, бүжиг жүжиг, циркийн урлагийн холимог хэлэмжээр үзэгч таны гайхлыг гайхамшиг руу хөтлөн оюун санааны судал бүрт эерэг эрчмийг хуйлартал догдлуулан уриална. Эх дэлхийн төлөө мууг үл үйлдэх, сэтгэлгээний сайн сайхныг хамтдаа бүтээцгээе. Гол дүрийг хайрын дууч поп дива SALLY /С.Сэрчмаа/ охин С.Хүсэлнар хамт эгшиглүүлэн амилуулна.

Гайхамшгийг таны оюунд -"Дэлхийн мод" синтез мюзиклийг сонгосонд баярлалаа.

Уран бүтээлчид:

Гүйцэтгэх продюсер Б.Түмэндэлгэр

Зохиолыг бичсэн Ц.Баярсайхан (МУСТА)

Ерөнхий найруулагч Ю.Гэрэлбаатар (МУСТА)

Хөгжмийн зохиолч О.Чинбат (МУСТА)

Бүжиг дэглээч Х.Хашхүү (МУСТА)

Найруулагч П.Урнаа (МУСТА)

Ерөнхий зураач Б.Эрдэнэбаяр

Мерам дизайн, Хувцасны дизайнер Д.Мягмарсүрэн

Дууны инженер Т.Цолмон

Гэрлийн оператор Г.Батсүх

Тайзны машинист Р.Сийлэгмаа

Гол дүр С.Сэрчмаа (поп Дива Sally)

Охин С.Хүсэлнар

"Улаанбаатар" театр бүрэн бүрэлдэхүүн, МУК-ын Циркийн сургуулийн жүжигчид

Тасалбар борлуулалт тун удахгүй...

Box Offices locations


1) Ticket.mn офис & 19001800

  • Баянзүрх дүүрэг, 1-р хороо, Залуучуудын өргөн чөлөө-22, North Center 108 тоот