Өдөр цагаа сонгоно уу
Ж.Верди "Травиата"
- Хаана:
- Хэзээ:
- Зохион байгуулагч:
- Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр
- Тоглолтын төрөл:
- Дуурь
- Үргэлжлэх хугацаа:
- Насны ангилал:
- 12+
- Тасалбарын үнэ:
Дэлгэрэнгүй мэдээлэл
Ж.Верди "Травиата"
Гурван бүлэг, дөрвөн үзэгдэлт дуурь
"Травиата" дуурь нь анх гол баатрын нэрээр "Виолетта" хэмээн нэрлэгдэж байсан бөгөөд 1853 онд Италийн Ла Фенис театрт нээлтээ хийжээ. Цомнолыг хүү Александр Дюмагийн "Камелийн цэцэгт хатагтай" зохиолоос сэдэвлэн Ф.М.Пьяве бичсэн бөгөөд Верди, Пьяве нар Дюмагийн зохиолын утга, агуулгыг дагаж орчин үедээ тохируулан хийхийг хүссэн боловч захиалагч болох Ла Фенис театраас дуурийн үйл явдлыг өнгөрсөн зуунаар байлгахыг хатуу шаардсан байна. Тиймээс 1880-аад оныг хүртэл уг бүтээл жинхэнэ түүхэн хугацаагаа харуулж чадаагүй аж. Өнөөдөр "Травиата" дуурь дэлхий дахины театруудын урын санд томоохон байр эзлэх болжээ.
Манай театрын тайзнаа 1977 онд анх тавигдсан ба найруулагчаар УГЗ Ё.Цэрэндолгор, удирдаачаар УГЗ Ч.Жамсранжав, ерөнхий зураачаар АЗ Ч.Гунгаасүх нар ажиллаж байв. Манай хамт олон 2015 онд БНСУ-ын найруулагч Ан Хо Воныг урьж уг дуурийг шинэчлэн тавьсан ба өнөөдөр та бүхэнд хүргэж буй бүтээлийн тайз чимэглэлийг УГЗ Г.Ганбаатар, хувцсыг СТА Г.Оюун нар урлан бүтээсэн юм.
Гол дүрүүд:
Виолетта Валери (сопрано)
Флора Бервуа (Виолеттагийн найз) (меццо-сопрано)
Альфред Жермон (тенор)
Жорж Жермон (Альфредын эцэг) (баритон)
Анина /Виолеттагийн зарц) (сопрано)
Гастон де Леторьер (Альфредын танил) (тенор)
Барон Дуфоль (баритон)
Маркиз д'Обиньи (бас)
Гренвиль эмч (бас)
Үйл явдал 19-р зууны дунд үеийн Парис орчимд өрнөнө.