Онлайн туслах

Өдөр цагаа сонгоно уу


БИЕ ҮГҮЙ неоклассик балет


  • Хаана:
  • Хэзээ:
  • Продакшн:
  • Nomadic Ballet Production
  • Тоглолтын төрөл:
  • Балет
  • Үргэлжлэх хугацаа:
  • Насны ангилал:
  • 6
  • Тасалбарын үнэ:
Буцах

Дэлгэрэнгүй мэдээлэл


Name

"Бие-үгүй" неоклассик, контемпорари балетад саатаарай

Номадик Балет Продакшн 2020-2021 оны улирлын нээлтээ хийх гэж байна. Тус продакшны уран бүтээлчид мөнхөд үргэлжлэх хайр сэтгэл, түүний үнэ цэнийг үгээр биш хөгжим, бүжгийн төгс хослолоор илэрхийлэх неоклассик, контемпорари балетаар үзэгч та бүхэнтэйгээ тав дахь жилдээ эргэн уулзахаар зэхжээ.
Балетын агуулгаас товч дурдвал: Эмэгтэйчүүдийн үерхэл, нөхөрлөл. Залуусын хайр дурлал, хосуудын харилцаанд тулгардаг асуудал, бэрхшээл. Мөн нийгмийн эмзэг сэдэв болоод буй гэр бүл салалт, ээдрээт зөрчлийн тухай бүжгийн хэл, хөгжмийн найруулгаар учирлах юм. Бие үгүй хоцорсон бүсгүйн ариун сүнс хэнд ч үл анзаарагдан гунигтайхан тэнүүчлэн, хайр дурлалаа эрэн хайсаар гэрэлт хорвоод хорогдон үлдсэн байлаа.
Түүний ариун сүнс найзынхаа энгэрт нялх үр болон эргэн ирнэ....

Балетын үйл явдлын үргэлжлэлийг Корпорэйт Конвеншн Центрийн их тайзнаас тольдоорой.

Тоглолтын ивээн тэтгэгчээр: ШВЕЙЦАРЫН хөгжлийн агентлаг, Нийслэлийн Соёл Урлагийн газар, хамтран зохион байгуулагч MICEPARTNERS ХХК,
дэмжигч Corporate Hotel & Convention Centre хамтран ажиллаж байна.

Балетмейстер: Э.Долгормаа
Туслах балетмейстер: Э.Эрдэнэжаргал СТА
Гол дүрүүд: Б.Баасансүрэн (СТА)
А.Өлзий-Орших (СТА)
Б.Саруул (СТА)
Г.Батчимэг (СТА)
М.Нямтайван
Х.Галтулга
Э.Уянга
Б.Марал
Ө.Мөнхжин

"Бие-үгүй" неоклассик балет Corporate Hotel & Convention Centre"-т
2020.11.15-ны өдрийн 17:00 цагт болно.
Тасалбарын үнэ 20'000₮, 40'000₮ төгрөгийн үнэтэй бөгөөд www.ticket.mn -ээс худалдан авах боломжтой.
Үзэгч та бүхнийг Номадик Балет Продакшны шинэ улирлын нээлтийн тоглолтод тухлан саатаж нэгэн үдшийг хамтдаа өнгөрүүлэхийг урьж байна.

Box Offices locations