Өдөр цагаа сонгоно уу
2023.06.10 | 17:00 | Тасалбар худалдан авах |
2023.06.11 | 17:00 | Тасалбар худалдан авах |
Л.Мөрдорж “Хөхөө Намжил”
- Хаана:
- Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр
- Хэзээ:
- 2023.06.10, 06.11
- Зохион байгуулагч:
- Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр
- Тоглолтын төрөл:
- Дуурь
- Үргэлжлэх хугацаа:
- 120 минут
- Насны ангилал:
- 8+
- Тасалбарын үнэ:
-
- 40,000₮
- 30,000₮
- 40,000₮
- 30,000₮
- 20,000₮
Дэлгэрэнгүй мэдээлэл
Л.Мөрдорж "Хөхөө Намжил"
ХӨГЖИМ: АЖ Л.Мөрдорж
ЦОМНОЛ: УГЗ Л.Ванган, ТШ Ч.Чимид
НАЙРУУЛАГЧ: Л.Эрдэнэбулган МУУГЗ
УДИРДААЧ: Ц.Гансүх МУСТА
ЕРӨНХИЙ ЗУРААЧ: С.Ариунболд МУСТА
ХӨТЛӨХ НАЙРУУЛАГЧ: Б.Цэрэндаваа МУСТА
АНХ ТЕАТРЫН ТАЙЗНАА: 1961 он
"Хөхөө Намжил" хэмээх домог-дуурийн эхний явдал
Хошуу ноён насан өөд болж түүний хүү зарлиг буулган нутгийн зон олныг хүчээр хөөн цуглуулж ард олныг албадан их уй гашуудахыг тулган үс гэзгийг нь задлуулж, дээл бүсийг нөмгөлөн хорьж, цугласан олныг аргамж сураар ороолгож, ташуурдахыг албат нартаа даалгана.
Гэтэл хотол олноороо ДУУЧИН гэж алдаршсан нүдэндээ галтай нүүрэндээ цогтой Хөхөө Намжил хэмээх золбоолог залуу олны дундаас гарч ирээд "Аав ээж ахан дүүгээсээ салж хагацсан биш, харгис ноён үхсэнд элгээ тэвэрч гашуудаад яахав" хэмээгээд
Хаад ноёдын хамаатан болсон биш
Хамба цоржийн ах дүү болсон биш
Ноомой боолын дүрээр
Нойтон нүдлээд яах юм бэ? гэж олныг уруу татан дуулахад,ноёд түшмэд ирж шинэ ноёны зарлиг зөрчив хэмээн хилэгнэн догширч цугласан олныг хөөн тарааж, Хөхөө хочит Намжилыг баривчлан Алтайн хязгаарт цөлөхөөр авч явна.
"Хөхөө Намжил" хэмээх домог-дуурийн удаах явдал
Хязгаар нутагт цөлөгдсөн Намжил үзэсгэлэнт байгальд сэтгэл нь хөдлөн төрөлх нутаг, амраг ханиа мөрөөдөн дуулахад сүрлэг Алтайн уулс цуурай хадаан дэмжинэ. Уул хад нүргэлэн задарч,аянга цахилгаан цахилан Алтай дагина гарч ирнэ. Намжилын яруу дуу хоолойг сонсоод сэтгэл баясаж Алтай нутгийг магтан дуулж явахыг хүсэмжлэн эрдэнэсийн дээжсээ өргөн барихад Намжил түүнийг үл хайхарч толгой гудайн төрсөн нутаг, хайртай бүсгүйгээ санан мөрөөдөж буйгаа хэлэхэд жигүүрт хүлэг бэлэглэж "Сартай шөнө амрагтайгаа уулзаж, нартай өдөр эндээ ирж байгаарай" хэмээн захина. Намжил гуурст хурдан хүлгээ унаж нутгийн зүг одно.