Өдөр цагаа сонгоно уу


И.Морозов "Амттаны доктор"


  • Хаана:
  • Хэзээ:
  • Зохион байгуулагч:
  • Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр
  • Тоглолтын төрөл:
  • Хүүхдийн балет
  • Үргэлжлэх хугацаа:
  • Насны ангилал:
  • 6+
  • Тасалбарын үнэ:
Буцах

Дэлгэрэнгүй мэдээлэл


1929 онд хэвлэгдсэн Корней Чуковскийн үлгэрээс сэдэвлэн "Амттаны доктор" балетын цомнолыг бичиж, 1949 онд зохиогдсон Игорь Морозовын "Доктор Айболит" балетын хөгжим дээр И.Морозов "Амттаны доктор" балетыг бүтээн 2019 оны 06 сарын 01, 02-нд 17:00 цагаас УДБЭТеатрын тайзнаа амилан хүүхэд багачуудад анх хүргэсэн юм.

Үйл явдал:

Амттанд маш их дуртай жаал хүү байн байн амттан нэхэж эмээгээ зовооно. Гэнэт хүүгийн шүд айхтар ихээр өвдөж эхлэв. Эмээ нь эмч дуудаж үзүүлтэл шүдийг нь авахгүй бол болохгүй гэнэ. Хүү эсэргүүцсэн ч шүд нь маш ихээр өвдөж хорхойтсон учир авахуулахаас өөр замгүй гэдгийг ойлгов. Хүүгийн өвчилсөн шүдийг нь авахын тулд эмч унтуулдаг тариа тарилаа. Хүү төд удалгүй гүн нойронд автана. Хүүгийн зүүдэнд учирсан амттануудын ертөнцөд ямар адал явдал өрнөх бол...

"Амттаны доктор" хүүхдийн балетаар дамжуулан хүүхэд багачуудад өгөх сургамж:
1. Амттан хэтрүүлэн хэрэглэх нь шүдэнд муу
2. Эмч бол бүхнийг анагаагч, эмчлэгч
3. Дээрэнгүй хандлагатай бүдүүлэг байвал эргээд заавал муу хариу нь ирэх болно.

Box Offices locations