Онлайн туслах

Өдөр цагаа сонгоно уу


Лев Толстой "Анна Каренина" сонгодог жүжиг


  • Хаана:
  • Хэзээ:
  • Зохион байгуулагч:
  • Улсын Драмын Эрдмийн Театр
  • Тоглолтын төрөл:
  • Жүжиг
  • Үргэлжлэх хугацаа:
  • Насны ангилал:
  • 15+
  • Тасалбарын үнэ:
Буцах

Дэлгэрэнгүй мэдээлэл


Name

Оросын алдарт зохиолч Лев Николаевич Толстой "Анна Каренина" романыг 1873-1877 онд бичиж 1878 онд бүрэн эхээр нь анх хэвлүүлсэн бөгөөд утга зохиол шүүмжлэгчид энэхүү зохиолыг бүх цаг үеийн хамгийн шилдэг зохиол хэмээн үнэлсэн билээ.
"Анна Каренина" зохиол дэлхийн олон оронд орчуулагдаж сая сая уншигчдын хүртээл болсон төдийгүй жүжиг, кино болон урлагийн бусад хэлбэрээр олон дахин бүтээгдэж нэр алдрын оргилд хүрсэн сонгодог бүтээл юм.
Уг зохиолд гол баатар Анна болон түүний бэр эгч Долли, Доллигийн дүү Кити хэмээх гурван эмэгтэйн хайр дурлал, сонголт, хувь тавилангийн тухай өгүүлэх бөгөөд Анна Каренинагийн хайр сэтгэлийн эмгэнэлт хувь заяа зохиолын гол хөтлөх шугам болно..
Ахынхаа гэр бүлийн ээдрээт асуудлыг зохицуулахаар Петербургээс Москваг зорьсон Анна галт тэрэгний буудалд Вронский хэмээх залуухан офицертэй нүүр учирна. Нэгэн хэвийн нам тайван амьдралдаа хэдийнэ дасан зохицож, бүсгүй хүн гэгч чухамдаа ийм л хувь тавилангаар хорвоог туулдаг жамтай гэдгийг ойлгож явсан Аннагийн энэ учрал тэрний дараагаар угтах бүх уулзалтууд өөрийгөө цоо шинээр харах, улмаар тайлахын аргагүй хэрнээ нууцлаг хүсэл тэмүүлэлд автахын хэрээр бодит байдалтайгаа улам бүр зөрчилдөн тэмцэлдэхийн шалтгаан болно гэж огт санасангүй.

"Анна Каренина" жүжгийн уран бүтээлчид :
Ерөнхий продюсер - Д.Цэрэнсамбуу /УГЗ/
Ерөнхий найруулагч - Н.Наранбаатар /Төрийн соёрхолт/
Ерөнхий зураач - Т.Ганхуяг /СТА/
Жүжгийн зохиол болгосон – Н.Пүрэвдагва
Хөгжмийн зохиолч – Ш.Өлзийбаяр /СТА/
Хөгжмийн найруулга – М.Бирваа /СТА/
Бүжиг, хөдөлгөөний найруулагч – Д.Энхбаатар /СТА/
Ассистент найруулагч – А.Чингүн /СТА/
Туслах найруулагч - О. Итгэл

Гол дүрд :
Анна Каренина – Н.Баярмаа /СТА/
Алексей Вронский - Т.Сэргэлэн, О.Гэрэлсүх /СТА/
Алексей Каренин - Б.Жаргалсайхан /УГЖ/

II дүрд :
Константин Левин - С.Болд-Эрдэнэ /СТА/
Анна /хувь заяа/ - Н.Сувд /ТС АЖ/
Долли Облонская - Г.Урнаа /УГЖ/
Кити Щербацкая - Д.Хулан
Степан Облонский - Л.Дэмидбаатар /УГЖ/
Бетси Тверская - М.Тогтохжаргал /СТА/

Туслах дүрд:
Варя Вронская - С.Сарантуяа /АЖ/
Щербацкий Ван – П.Цэрэндагва /АЖ/
Щербацкая хатагтай – Ж.Оюундарь /УГЖ/
Серёжа – Т.Маргад

Үзэгдлүүдийн дүрүүдэд :
Генерал – М. Түвшинхүү /СТА/
Генералын эхнэр - Б. Золзаяа
Элчин сайд - Г. Амгаланбаатар /СТА/
Сайдын эхнэр - Г. Номуун /СТА/
Сайд – Д. Баттөмөр /СТА/
Бэтсигийн найзууд - Б. Одончимэг /СТА/, П. Мягмарсүрэн
Сорокина – Д. Асардарь
Зарц нар – Б. Золжаргал /СТА/, Т. Анхзул, Б. Ганзориг
Офицерууд – Б. Шинэбаяр /СТА/, Г. Алтангэрэл /СТА/, Г. Ганбат
Лам – Ж.Пүрэвдорж /СТА/
Вронский найз Ц. Төгсбилэгт
Сувилагч - О. Хонгорзул
Төмөр замчин - О.Самданпүрэв
Залуус Ц. Анхбаяр, Ц. Жаргалсайхан


Олны хэсэгт :
Ц. Баясгалан /СТА/, Г. Номин-Эрдэнэ, И.Дашнамжил, Ц. Рагчаа, О. Майдарравжаа, О.Номин, Н.Нархажид, А.Анужин, Э.Дөлгөөн, Ш.Бадмаараг, Б.Амаржаргал, Ч.Авирмэд, Б.Алтжин, Б.Буяндэлгэр, Э.Баярхүү, С.Ханддорж, М.Сарангуа, Б.Сарангуа, П.Нямсүрэн, Б.Хүслэн

Box Offices locations