Онлайн туслах

Өдөр цагаа сонгоно уу


"Хөгжмийн үдэш" гоцлол хөгжимчдийн тоглолт


  • Хаана:
  • Хэзээ:
  • Уран бүтээлч:
  • Үндэсний Урлагийн Их Театр
  • Тоглолтын төрөл:
  • Концерт
  • Үргэлжлэх хугацаа:
  • Насны ангилал:
  • 8+
  • Тасалбарын үнэ:
Буцах

Дэлгэрэнгүй мэдээлэл


Name

Үндэсний их найрал хөгжмийн гоцлол хөгжимчин СТА Ч.Отгонбаяр (Хуучир), Т.Өлзийжаргал (Ёочин) нарын тоглолт нь хөгжимчнөөс авьяас чадвар, ур ухаан шаардах хөгжмийн бүтээлүүдийг эгшиглүүлнэ.
Энэхүү тоглолт нь Б.Шарав, Ш.Өлзийбаяр, Б.Мэнд-Амар зэрэг Монголын хөгжмийн зохиолчдын хөгжмийн бүтээлүүдээс гадна Camille Saint-Saёns, Pablo de Sarasate, Chen Gang болон He Zhanhao зэрэг дэлхийн хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлүүдийг тоглож, хуучир болон ёочин хөгжмийн өнөө цагийн хөгжил, хөгжмийн цар хүрээ, хөгжимчний ур чадварыг харуулна.

Ч.Отгонбаяр:
Төгссөн сургууль: 1997 он Хөгжим Бүжгийн Коллеж
2019 он БНХАУ-н Бээжин хотын Багшийн их сургуулийн Урлаг судлалын Ph.D
Шагналууд: 2008 он Л.Мөрдоржийн нэрэмжит "Үндэсний хөгжимчдийн улсын анхдугаар уралдаан" Дэд байр
2012 он Л.Мөрдоржийн нэрэмжит "Үндэсний хөгжимчдийн улсын хоёрдугаар уралдаан" Тэргүүн байр 2012 МУСТА цол тэмдэг
2004 он БНХАУ-н Шанхай хотын Консерватори /бакалавр/
2010 он СУИС Урлаг судлалын ухааны магистр

Т.Өлзийжаргал:
Төгссөн сургууль: 2011 он Хөгжим Бүжгийн Коллеж /бакалавр/
2016 он БНХАУ Шанхай хотын Консерватори /магистр/
Шагналууд: 2008 Л.Мөрдорж "Үндэсний хөгжимчдийн улсын анхдугаар уралдаан" Дэд байр
2016 он Б.Шарав "Үндэсний хөгжимчдийн олон улсын уралдаан" Дэд байр
2018 оны шилдэг Виртуозо уран бүтээлч цом
2018 он МУГБ Г.Дашдаваагийн нэрэмжит "Хаврын шувууд ирлээ" мэргэжлийн ёочинчдын олон улсын уралдаан Гран-При шагнал

"Хөгжмийн үдэш" тоглолтын уран бүтээлчид:

Гоцлол хөгжимчин: СТА Ч.Отгонбаяр
Гоцлол хөгжимчин: Т.Өлзийжаргал
Ерөнхий удирдаач: МУУГЗ Н.Буянбаатар
Удирдаач: Э.Мөнхбаяр
Урилгаар: Ятга хөгжимчин МУГЖ Ч.Мөнх-Эрдэнэ
Төгөлдөр хуурч: СТА Ц.Уртнасан, Э.Намуун
Хөгжмийн найруулга: Ж.Мэнд-Амар, Ш.Өлзийбаяр, М.Бирваа, Г.Шинэбаяр

Box Offices locations