Мэдээ мэдээлэл
Ертөнцийн сонгодогийг дэлхийн тайзнаас: Эльмар Гасанов Монголд
The Corporate Hotel & Convention Centre- ийн хамт олон Монгол Улсын урлагийн түүхэнд нэгэн шинэ хуудсыг эхлүүлж олон улсын өндөр зэрэглэлийн концертын танхимыг ашиглалтанд орууллаа. Энэхүү танхимынхаа нээлтэнд зориулж дэлхийд чансаагаараа дээгүүр бичигддэг Оросын нэрт төгөлдөр хуурч Эльмар Гасановыг урьж, ЭЛЬМАР ГАСАНОВ МОНГОЛД элит тоглолтыг The Corporate Hotel & Convention Centre болон KAWAI Mongolia компанийн хамт олон хамтран зохион байгуулж байна. Төгөлдөр хуурч Эльмар Гасанов Оросын нэрд гарч яваа RusQuartet хийлийн квартетийн хамт Монголд ирэх юм.
Тоглолтоор, сонгодог хөгжмийн эрин үеийн ноён оргил болсон Бетховены Sonata 23 op.57 "Appassionata", Оросын нэрт хөгжмийн зохиолч Рахманиновын Variations on a Theme of Corelli, Германы хөгжмийн зохиолч Брамсын Piano quintet f moll op.34 дэлхийд ховорхон тоглогдсон сонгомол бүтээлүүдийг хүн төрөлхтний сэтгэл зүрхийг 90 жилийн туршид хөглөсөн гайхамшигт KAWAI төгөлдөр хуураар тоглох сонгодог үдшийг хамтдаа өнгөрүүлэхийг урьж байна. Тоглолтын үеэр нэрт төгөлдөр хуурч болон Монголын урлаг соёлын одод, нийгэм улс төрийн хүндтэй эрхэмүүдтэй хамт хүндэтгэлийн хүлээн авалтанд оролцох боломжтой.
Эльмар Гасанов нь 1999 онд "Прокофьевын төрсөн нутагт" олон улсын тэмцээний дээд шагнал, 2000 онд Олон улсын Крайнев тэмцээний тэргүүн байр, 2006 оны Лист- Барток тэмцээний тэргүүн байр, 2010 онд Солонгосын Исангюн Төгөлдөр хуурын тэмцээний 3 байр, 2011 онд Хонг Конгийн олон улсын тэмцээний 3-р байр, 2012 онд Цюрих хотын Геза Анда тэмцээний Шуманны шагналыг тус тус авсан нэрт төгөлдөр хуурч юм. Тэрээр Унгар, Герман, Франц, Голланд, Австри, Англи, Турк, Бразил, АНУ, Словак, Словения, Украйн, Швейцари зэрэг дэлхийн 20 гаруй улсуудад соло болон концерто тоглолтуудаа хийгээд байна.
Русквартет нь 2006 онд Шостаковичийн 100 жилийн ойн тэмцээний 1-р байр, 2008 онд Шостаковичийн нэрэмжит Олон улсын уралдаанд, Тромп Олон улсын хөгжмийн уралдаанд тус тус шалгарч байжээ. 2008 онд Олон Улсын Хөгжимчдийн Нийгэмлэг болон Хөгжмийн Ассоциацийн Танхимаас Гайдамовичийн "Ансамбль тоглолтын амжилт" гэсэн шагналаар шагнагджээ.
The Corporate Hotel & Convention Centre-ийн концертын танхим нь 72 замтай фульттэй YAMAHA дууны техник, SENNHEISER микрофон, EVO брэндийн гэрэл, HD LED дэлгэц avolite media server удирдлага, динамик хөдөлгөөнт тайз бүхий бүрэн дижитал системтэй, 1100 хүний суудалтай дэлхийн стандартын тайз бөгөөд дэлхийн ямар ч од Монголд ирсэн шаардлагыг бүрэн хангаж чадахуйц тайзтай болсон нь Монголчууд бидний нэг бахархал юм.
Ийнхүү дэлхийн тоглооч, дэлхийн брэнд төгөлдөр хуураар, дэлхийн тайзнаас тоглох гайхамшигт үдшийг Монголчууддаа бэлэг барьж байна.
Тоглолт 2015 оны 10-р сарын 30-ны 19:00 цагт The Corporate Hotel & Convention Centre-ийн Концертын танхимд болно. Тоглолтын тасалбарыг Quintessentially, ticket.mn, HiFi records, The Corporate Hotel салбаруудаар худалдаалж байна. Тасалбарын үнэ суудлаас хамааран 120,000₮, 80,000₮- ийн үнэтэй.
Дэлгэрэнгүй мэдээллийг: 99111355, 99110342, 88102329; (Хүргэлттэй)
"NOMADIC LEGEND" ардын урлаг, өв соёлын тоглолт
- Хаана:
- Хэзээ:
"Shine" төгөлдөр хуурын тоглолт
- Хаана:
- Хэзээ:
Сонгодог бүжгийн тэмцээн
- Хаана:
- Хэзээ:
"Хайрыг хайрла" уянгын драмын жүжиг
- Хаана:
- Хэзээ:
ETHNIC БОЛОН CONTEMPORARY БҮЖГИЙН ТЭМЦЭЭН
- Хаана:
- Хэзээ:
"ШАДАР ГУРВАН ЦЭРЭГ" физикл драм
- Хаана:
- Хэзээ:
"Увидаст эгшиг" хүүхдийн бүжгэн жүжиг
- Хаана:
- Хэзээ:
Монголын Уран Зургийн Галерей
- Хаана:
- Хэзээ:
Монголын Театрын музей
- Хаана:
- Хэзээ:
Байгалийн түүхийн музей
- Хаана:
- Хэзээ:
Орхон аймгийн Музей
- Хаана:
- Хэзээ:
Чойжин ламын сүм музей
- Хаана:
- Хэзээ:
Дундговь аймгийн музей
- Хаана:
- Хэзээ:
Дорноговь аймгийн Говийн ноён хутагтын музей
- Хаана:
- Хэзээ:
ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН БОРЖИГИН ӨВ МУЗЕЙ
- Хаана:
- Хэзээ:
"Kaidu World" тоглоомын төв
- Хаана:
- Хэзээ:
Булган аймгийн музей
- Хаана:
- Хэзээ:
Богд хааны ордон музей
- Хаана:
- Хэзээ:
Доницетти "Дурлалын ундаа" дуурь
- Хаана:
- Хэзээ:
Венийн Вальс
- Хаана:
- Хэзээ:
Цэцэг Return 88
- Хаана:
- Хэзээ:
"Арслан хүлэгт баатар" хүүхдийн жүжиг
- Хаана:
- Хэзээ:
World Ballet and Dance Grand Prix Mongolia
- Хаана:
- Хэзээ:
"Piano Ensemble" Төгөлдөр хуурын чуулга
- Хаана:
- Хэзээ:
Монголын гайхамшигт урлагийн тоглолт
- Хаана:
- Хэзээ:
Л.Толстой “Анна Каренина” сонгодог жүжиг
- Хаана:
- Хэзээ:
Mongolia fashion week 2024
- Хаана:
- Хэзээ:
"ТЭНГЭРИЙН ДУУН" уран бүтээлийн цэнгүүн
- Хаана:
- Хэзээ:
Buyanaa's songs 2024 concert
- Хаана:
- Хэзээ:
"Зүүд" тоглолт
- Хаана:
- Хэзээ:
"Амьдрал баян" тоглолт
- Хаана:
- Хэзээ:
"All stars Together" Шинэ зуун Энтертайнмент 25н жил
- Хаана:
- Хэзээ:
POWER Expo & Festival XII
- Хаана:
- Хэзээ:
"Том чихт Дамбо" хүүхэлдэйн жүжиг
- Хаана:
- Хэзээ:
Хаврын хит-2024
- Хаана:
- Хэзээ:
Romanticism — Chamber Music Recital
- Хаана:
- Хэзээ:
"Энх Улирал" тоглолт
- Хаана:
- Хэзээ:
Тэнгэр Дэлхийн Бөөгийн Фестиваль
- Хаана:
- Хэзээ: