Онлайн туслах

Мэдээ мэдээлэл

Color event 2k16

Color event нь дэлхийн олон оронд зохион байгуулагддаг бөгөөд анх эртний Энэтхэг улсаас гаралтай гэж үздэг. The Color Run, Life in color, Holi one, Color festival зэрэг улс болгонд өөр өөр нэртэй болдог ба манай улсад "Color event" нэртэйгээр 2 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.

Энэхүү баярыг анх хэдийд үүссэнийг хэлэхэд тун бэрх. Эртний судруудад МЭӨ 4-р зууны үед анх хүйтэн өвөл дуусан, өнгөлөг хавар ирснийг бэлгэдэж, муу бодол болон сэтгэл зовоосон асуудлаа салхинд хийсгэж, бэрх бүхнийг мартан ард олноороо хөөрөн баярлаж гүйдэг байсан тухай тэмдэглэсэн байдаг. Баярт оролцсон хөгшин залуу бүх хүн хоорондоо эелдгээр тэврэлдэн хөгжилдөж, бүжиглэн нэг өдрийг эерэг сайхнаар өнгөрүүлдэг энэ уламжлал өдгөө дэлхий дахинд намар, өвөл, хавар, зунаас эс хамааран зохиогдох болжээ.

Энэ жил нийслэл хотод маань "Эерэг сэтгэлгээний төлөө гүйцгээе!" уриатайгаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн гүйлтийн зам дээр зохион байгуулагдах уг арга хэмжээнд өнгөрсөн жил 1500 гаруй хүн оролцож, хувцсаа төдийгүй сэтгэл зүрхээ өнгө өнгөөр будан хөгжилдсөн бол энэ жил илүү олон оролцогчтой байх төлөвтэй байна.

Энэхүү "өнгөлөг" уралдаанд 10-аас дээш настай л бол хөгшин залуу гэлтгүй, яс үндэс, нас, хүйс, шашин шүтлэг хамаарахгүй бүх хүмүүс оролцох боломжтой.

Өнгө өнгөөр хөгжилдөх гол хэрэгсэл болох будаг нь өнгө оруулсан эрдэнэшишийн нунтаг бөгөөд хүний биед ямар нэг харшил, гаж нөлөө үзүүлэхгүй, дараа нь арилгахад хялбар, байгалийн гаралтай будаг учир та нэг өдрийг албан байгууллага, найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ хөгжилдөн гүйж, зугаатай өнгөрүүлэх боломжтой юм. Зохион байгуулагчдын зүгээс таксныхаа үнэд The Color Event UB гэсэн лого бүхий цагаан футболка, нүд хамгаалах зорилгоор хар нүдний шил, 100 гр өнгөт будаг, уух зүйл зэргийг үнэгүй дагалдуулна. Уг будаг нь өнгө оруулсан эрдэнэшишийн нунтаг цардуул бөгөөд эрүүл мэндэд ямар ч аюулгүй.

Эх дэлхийн олон залуустай адил нэг өдрийг өнгөлөг, эерэг, спортлог өнгөрөөх боломж бидэнд ч бас тохиож байна. Улаанбаатарын унаган иргэдээс эхлээд түр оршин суугчид, мөн 9 сарын 11-нд нийслэлд байх хэн бүхнийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд урьж байна.

Тасалбарыг www.TICKET.mn
Лавлах утас, тасалбар хүргэлт 1900-1800

Нийтэлсэн: Bilig   |   Уншсан(0)   |   Сэтгэгдэл(0)   |   Дэлгэрэнгүй
Нийтэлсэн: -   |   Уншсан(0)   |   Сэтгэгдэл(0)   |   Дэлгэрэнгүй
Нийтэлсэн: -00   |   Уншсан(0)   |   Сэтгэгдэл(0)   |   Дэлгэрэнгүй
Нийтэлсэн: -01   |   Уншсан(0)   |   Сэтгэгдэл(0)   |   Дэлгэрэнгүй

SHOW TIME 2024

  • Хаана:
  • Хэзээ:

BRAVO CIRCUS 4

  • Хаана:
  • Хэзээ:

DON'T MISS A BEAT

  • Хаана:
  • Хэзээ:

Ханш нээх өдөр

  • Хаана:
  • Хэзээ:

АМЬДРАЛ

  • Хаана:
  • Хэзээ:

Felix Mendelssohn

  • Хаана:
  • Хэзээ:

Facebook хуудас