Онлайн туслах

Мэдээ мэдээлэл

"ЭХ УНДАРГА" ардын урлагийн их наадам

2012 оноос эхлэн жил бүр язгуур урлагийн авъяастнуудыг нэгэн тайзнаа цуглуулж, үндэсний урлагийн чамин тансаг өнгө үзэмж, монгол хүний оюунаар эртнээс өвлөгдөн ирсэн төгөлдөр гүн өв соёлыг өнөө цагийн үзэгчдэдээ хүргэдэг уламжлалтай билээ.

2 сарын 17-19-ний өдрүүдэд МҮЭСТО-ны концертын их танхимд болох их наадмын бэлтгэл ажил ид ундарч байгаа энэ өдрүүдэд үзэгч та бүхэндээ уран бүтээлчдээ танилцуулъя.

1. "Домог" хамтлаг

  • 2006 онд Их монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор байгуулагдсан;
  • Морин хуурын дөрвөл ба цохивор хөгжимчин бүхий 5 хүний бүрэлдэхүүнтэй;
  • Онцлох бүтээл: "Монгол хүн", "Говь нутаг"
  • 2012 эхлэн тасралтгүй буюу "Монгол Язгуур Урлаг", "Монгол Төгсөшгүй", "Монгол Мөхөшгүй", "Монгол Мохошгүй", "Тэнгэр Тамгатай Монгол" тоглолтуудад оролцсон;
  • 2017 оны "Эх Ундарга" их наадамд дөрвөн цагийн эхлэл хаврын улирлын сэдэвт бүтээлээ эгшиглүүлнэ.

2. "Жонон" хамтлаг

  • 2006 онд Соёлын дээд сургуулийн төгсөх ангийнхан нэгдэж байгуулсан;
  • Үндэсний хөгжмийн цөөхүүл ба бөмбөр, басс гитар зэрэг 8 гишүүнтэй;
  • Онцлох бүтээл: "Ариун дагшин", "Өвөл", "Монголз", "Цахилбаа"
  • 2012 оноос эхлэн "Монгол Язгуур Урлаг", "Монгол Төгсөшгүй", "Монгол Мөхөшгүй", "Монгол Мохошгүй" гэсэн 4 удаагийн тоглолтод оролцсон;
  • "Эх Ундарга" их наадамд өвлийн сэдэвт болон шинэ уран бүтээлээр оролцоно.

3. "Хөсөгтөн" хамтлаг

  • 2008 онд Үндэсний Урлагийн Их Театраас төрсөн уран бүтээлчид нэгдэж байгуулсан;
  • Морин хуур, ятга, лимбэ, товшуур, цуур, төмөр хуур,хулсан хуур зэрэг олон төрлөөр тоглодог 6 хүний бүрэлдэхүүнтэй;
  • Онцлох бүтээл: "Таван тэс", "Монгол"
  • 2012 эхлэн тасралтгүй буюу "Монгол Язгуур Урлаг", "Монгол Төгсөшгүй", "Монгол Мөхөшгүй", "Монгол Мохошгүй", "Тэнгэр Тамгатай Монгол" тоглолтуудад оролцсон;
  • 2017 оны "Эх Ундарга" их наадамд зун цагийн сэдэвт болон шинэ уран бүтээлээр оролцоно.

4. "Их монгол" хамтлаг

  • 2013 онд Улаанбаатар чуулгын "Хангарьд" үндэсний найрал хөгжмийн дундаас байгуулагдсан;
  • Морин хуур, ятга, лимбэ, ёочин, их хуур, цохивор, товшуур, төмөр хуур, хулсан хуурзэрэг хөгжмөөр тоглодог 7хүний бүрэлдэхүүнтэй;
  • Онцлох бүтээл:"Алтан тал", "Жинчид ирлээ"
  • 2014 эхлэн "Монгол Мөхөшгүй", "Монгол Мохошгүй", "Тэнгэр Тамгатай Монгол" тоглолтуудад оролцсон;
  • 2017 оны "Эх Ундарга" их наадамд намрын сэдэвт болон шинэ уран бүтээлээр оролцоно.

5. "Нүүдэлчид" хамтлаг

  • 2015 онд Хөгжим Бүжгийн Коллежийн үндэсний хөгжмийн ангиас нэгдэж байгуулсан;
  • Морин хуур, ятга, лимбэ, их хуур, цохиворзэрэг хөгжмийн 6 хүний бүрэлдэхүүнтэй;
  • Энэхүү ардын урлагийн наадамд анх удаа оролцож байгаа.

6."Хэмнэл" хамтлаг

  • 2016 онд Хөгжим Бүжгийн Коллежийн үндэсний хөгжмийн ангиас нэгдэж байгуулсан;
  • Цохивор хөгжмийн 5хүний бүрэлдэхүүнтэй;
  • Энэхүү ардын урлагийн наадамд анх удаа оролцож байгаа ба "Эх ундарга" тоглолтыг нээлтийн бүтээлийг тоглоно.

Тоглолт болон уран бүтээлчдийн тухай өдөр бүрийн шинэ мэдээг Mongol Concert facebook page болон "ЭХ УНДАРГА" ардын урлагийн их наадам хуудаснаас авна уу.


Тасалбарыг МҮЭСТО касс болон TICKET.mn
Тасалбар хүргэлт: 1900 1800
Мөн дараах кассуудаас авах боломжтой.

TICKET.mn кассуудын хаяг, цагийн хуваарь:
1) Ticket.mn офис: Өргөө-2 кинотеатрын баруун урд, Адмон хэвлэлийн газрын 209 тоот. Даваа-Баасан 9:00-21:00, Бямба, Ням 10:00-20:00
2) TicketBox 1: Shangri La Mall, 3 давхарт, Интерном. Даваа-Баасан 10:00-21:00, Бямба-Ням 10:00-22:00
3) TicketBox 2: EMart, 2 давхарт, Интерном. Өдөр бүр 9:00-22:00
4) TicketBox 3: Hi Fi Records. Өдөр бүр 10:00-21:00

Нийтэлсэн: Bilig   |   Уншсан(0)   |   Сэтгэгдэл(0)   |   Дэлгэрэнгүй
Нийтэлсэн: -   |   Уншсан(0)   |   Сэтгэгдэл(0)   |   Дэлгэрэнгүй
Нийтэлсэн: -00   |   Уншсан(0)   |   Сэтгэгдэл(0)   |   Дэлгэрэнгүй
Нийтэлсэн: -01   |   Уншсан(0)   |   Сэтгэгдэл(0)   |   Дэлгэрэнгүй

HUB SPRING PARTY VOL.1

  • Хаана:
  • Хэзээ:

Венийн Вальс

  • Хаана:
  • Хэзээ:

Цэцэг Return 88

  • Хаана:
  • Хэзээ:

Mongolia fashion week 2024

  • Хаана:
  • Хэзээ:

"Зүүд" тоглолт

  • Хаана:
  • Хэзээ:

POWER Expo & Festival XII

  • Хаана:
  • Хэзээ:

Хаврын хит-2024

  • Хаана:
  • Хэзээ:

Facebook хуудас