Онлайн туслах

Мэдээ мэдээлэл

Монгол Улсын Филармони TICKET.mn цахим тасалбарын систeмд нэгдлээ

Ардын жүжигчин Цэгмидийн Намсрайжавын нэрэмжит Монгол Улсын Филармони нь Cимфони найрал хөгжим, Mорин хуурын чуулга, Баян монгол жазз найрал хөгжим гэсэн гурван том чуулгыг нэгтгэсэн, 170 гаруй уран бүтээлчид, ажилтнуудтай, Монгол дахь мэргэжлийн хөгжмийн хамгийн том байгууллага юм.

Улсын Филармони нь 1957 онд байгуулагдсан цагаасаа эхлэн Монголын уламжлалт хөгжмийг өрнө дахины соёл иргэншлийн гол ололт болсон "сонгомол" хөгжмийн дэвшилтэй холбож, монголын мэргэжлийн хөгжмийг бий болгох, хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан, оруулж байгаа байгууллага юм.

Энэхүү нэр хүндтэй, том байгууллага цахим тасалбарын сүлжээнд нэгдэн орсноор үзэгчид та бүхэн Улсын Филармони, түүний харъяанд байх "Симфони найрал хөгжим", "Морин хуурын чуулга", "Баянмонгол чуулга" болон уран бүтээлчдийн бие даасан тоглолт зэрэг бүхий л тоглолтуудын тасалбарыг www.TICKET.mn цахим хуудсаар захиалан авах боломжтой боллоо.

Улсын Филармонийг олон жил амжилттай удирдан, мэргэжлийн урлагийг хөгжүүлж яваа Монгол Улсын Урлагийн Гавъяат Зүтгэлтэн Ч.Даваасүрэн танд болон танай хамт олонд баярлалаа.

Та бидний хамтын ажиллагаа Монгол Улсын өнцөг булан бүр дэх үзэгчдэд хүрэх нэгэн шинэ гарц болж, Монголын хөгжмийн урлагийн хөгжилд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна.

Нийтэлсэн: Bilig   |   Уншсан(0)   |   Сэтгэгдэл(0)   |   Дэлгэрэнгүй
Нийтэлсэн: -   |   Уншсан(0)   |   Сэтгэгдэл(0)   |   Дэлгэрэнгүй
Нийтэлсэн: -00   |   Уншсан(0)   |   Сэтгэгдэл(0)   |   Дэлгэрэнгүй
Нийтэлсэн: -01   |   Уншсан(0)   |   Сэтгэгдэл(0)   |   Дэлгэрэнгүй

Тээвэрчин заяа

  • Хаана:
  • Хэзээ:

HUB SPRING PARTY VOL.1

  • Хаана:
  • Хэзээ:

Венийн Вальс

  • Хаана:
  • Хэзээ:

Цэцэг Return 88

  • Хаана:
  • Хэзээ:

Mongolia fashion week 2024

  • Хаана:
  • Хэзээ:

"Зүүд" тоглолт

  • Хаана:
  • Хэзээ:

POWER Expo & Festival XII

  • Хаана:
  • Хэзээ:

Хаврын хит-2024

  • Хаана:
  • Хэзээ:

Facebook хуудас