Онлайн туслах

Мэдээ мэдээлэл

“Playing Love" дөрөв дэх жилдээ болно

Монголын Урлагийн Зөвлөл нь дэлхийн болон үндэсний сонгодог хөгжмийг олон нийтэд сурталчлах, энэ чиглэлээр уран бүтээл туурвиж байгаа уран бүтээлчдийг дэмжих зорилгын хүрээнд Улсын филармоний морин хуурын чуулгатай хамтран "Playing Love" тоглолтыг 2016 оны гуравдугаар сарын 4,5-ны өдрүүдэд 19:00 цагаас Corporate Hotel & Convention Center-т зохион байгуулахаар ажиллаж байна.

Улсын филармонийн морин хуурын чуулга нь олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн босгон дээр дэлхийн болон Монголын киноны шилмэл хөгжмийн "Playing Love" тоглолтыг үзэгч түмэндээ толилуулсаар ирсэн бөгөөд энэ жил дөрөв дэх удаагаа шинэчлэн найруулж тоглох гэж байна.

Энэ удаагийн тоглолтын онцлог нь кино дүрс, медиа агуулга бүхий тайз дэлгэцийн шинэлэг орчин бүрдүүлэн, дэлхийн болон Монгол киноны сонгомол баян урын сангаас шилдэг бүтээлийг морин хуураар хуурдан олон нийтэд хүргэнэ.

Монгол түмний олон зуун жилийн соёлын үнэт өв болох морин хуур хөгжмөөр монгол хүний сэтгэл зүрхэнд шингэсэн хөг аялгууг та бүхэнд эгшиглүүлэх болно.

Тоглолтын тасалбар 20,000-30,000 төгрөгөөр худалдаалагдах ба тасалбарыг Монголын Урлагийн Зөвлөл болон Улсын филармонийн касс, www.ticket.mn сайтаар захиалан худалдан авах боломжтой.

Эх сурвалж: www.ikon.mn

Нийтэлсэн: Bilig   |   Уншсан(0)   |   Сэтгэгдэл(0)   |   Дэлгэрэнгүй
Нийтэлсэн: -   |   Уншсан(0)   |   Сэтгэгдэл(0)   |   Дэлгэрэнгүй
Нийтэлсэн: -00   |   Уншсан(0)   |   Сэтгэгдэл(0)   |   Дэлгэрэнгүй
Нийтэлсэн: -01   |   Уншсан(0)   |   Сэтгэгдэл(0)   |   Дэлгэрэнгүй

Тээвэрчин заяа

  • Хаана:
  • Хэзээ:

HUB SPRING PARTY VOL.1

  • Хаана:
  • Хэзээ:

Венийн Вальс

  • Хаана:
  • Хэзээ:

Цэцэг Return 88

  • Хаана:
  • Хэзээ:

Mongolia fashion week 2024

  • Хаана:
  • Хэзээ:

"Зүүд" тоглолт

  • Хаана:
  • Хэзээ:

POWER Expo & Festival XII

  • Хаана:
  • Хэзээ:

Хаврын хит-2024

  • Хаана:
  • Хэзээ:

Facebook хуудас