Онлайн туслах

Өдөр цагаа сонгоно уу


Ж.Россини "Севилийн үсчин"


  • Хаана:
  • Хэзээ:
  • Зохион байгуулагч:
  • Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр
  • Тоглолтын төрөл:
  • Дуурь
  • Үргэлжлэх хугацаа:
  • Насны ангилал:
  • 16+
  • Тасалбарын үнэ:
Буцах

Дэлгэрэнгүй мэдээлэл


Ж.Россини "Севилийн үсчин" дуурь

Удирдаач: УГЗ Ч.Жамсранжав
Найруулагч: УГЗ Л.Эрдэнэбулган
Зураач: Г.Адъяа
Анх театрын тайзнаа: 1979.10.13

УДБЭТ-ын хамт олон тоглолтын шинэ улирлынхаа эхэнд үзэгч та бүхэндээ өвөрмөц, гайхалтай нэгэн бэлгийг бэлтгэлээ. Дэлхийн хамгийн алдартай хошин дууриудын нэг болох Ж.Россинийн "Севилийн үсчин" дуурийг Итали улсын нэрт найруулагч Стефано Монтигийн тавилтаар үзэгч та бүхэндээ хүргэх болно. Энэ алдарт бүтээл хэдийгээр 200-аад жилийн өмнө зохиогдсон боловч, бид энэ удаа дуурийн үйл явдлыг бүтэн зуунаар наашлуулан, дэлхийн эдийн засаг, соёлын хөгжлийн үсрэлтийн зуун болох 19-р зуунд болгон хөрвүүлэн тавьж байна. Дуурийн шинэ шийдэл, өвөрмөц тайз, гоёмсог хувцсыг үзэгч та өөрийн биеэр театрт ирж үзэж мэдрээрэй. Сонирхолтой тавилт, шинэ дуучдын маань содон тоглолт, тайзнаа өрнөх үйл явдлыг үзэгч танд зориулан нууцлан үлдээе.

"Севилийн үсчин" дуурийг дэлхийд анх 1816 онд "Аржентина" театрт тогложээ. 200 гаруй жил тайзнаа амьдарсан уг дуурь дэлхийн олон театрт өөр өөр найруулга, өнгө төрхтэйгөөр үзэгч олонд хүрч хамгийн их тоглодог дуурийн жагсаалтын тэргүүн эгнээнд амьдарсаар байна.

Box Offices locations