Өдөр цагаа сонгоно уу
"Монголын кино дэлхийд" чуулга уулзалт
- Хаана:
- Хэзээ:
- 2023.09.25-09.26
- Зохион байгуулагч:
- Киноны нүүдэл сургалтын хөтөлбөр
- Тоглолтын төрөл:
- Форум
- Үргэлжлэх хугацаа:
- Насны ангилал:
- 16+
- Тасалбарын үнэ:
Дэлгэрэнгүй мэдээлэл
Монголын кино уран бүтээлчдийн чадавхыг дээшлүүлэх, олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, нэн шаардлагатай байгаа мэргэжлийн сургалтыг олон улсын стандартын дагуу зохион байгуулах замаар Монгол кино үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжихэд хувь нэмэр оруулах зорилготой "Монголын кино дэлхийд" чуулга уулзалтанд оролцохыг урьж байна.
Хэзээ: 2023 оны 9-р сарын 25-26 өдөр 09:00-18:00 цагт
Хаана: Шангрила төв Өргөө 3 кино театрын 4р танхим
Зохион байгуулагч: Киноны нүүдэл ТББ, Иргэдийн цахим оролцоо ТББ
Санхүүжүүлэгч: Монголын Үндэсний Кино Урлагийн Зөвлөл
"МОНГОЛЫН КИНО ДЭЛХИЙД" чуулга уулзалтаар олон улсын кино институт сангуудын төлөөлөгчид киног дэмжих тэтгэлэг санхүүжилт, олон улсын борлуулалт түгээлтийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийнэ. Монголын уран бүтээлчид анх удаа хэл, санхүүгийн бэрхшээлгүйгээр олон улсын кино хөтөлбөр, санхүүжилт олгодог сангийн төлөөллүүдтэй нүүр тулан уулзаж шаардлагатай̆ мэдлэг, мэдээллийг авах боломжийг тус чуулга уулзалт олгоно.
Уулзалтанд дараах олон улсын кино сангийн төлөөлөл оролцоно.
Дэлхийн киноны сан
Данийн Кино Институт
Cineuropa
Францын кино ба хөдөлгөөнт дүрсний̆ үндэсний̆ төв
Их Британийн дэлхийн дэлгэцийн сан
Австралийн дэлгэц (цахимаар оролцох)
Бусаны Олон Улсын Кино Наадмын дэргэдэх Азийн кино сан (цахимаар оролцох)
Дохагийн кино хүрээлэн (цахимаар оролцох)
АНУ-ын Сандансийн Институт (цахимаар оролцох)
Бүртгэлийн хураамж 20,000₮
Email: info@filmnomad.mn
Утас: +976-72111122
Website: www.filmnomad.mn