Өдөр цагаа сонгоно уу
Л.Минкус "Дон Кихот"
- Хаана:
- Хэзээ:
- Зохион байгуулагч:
- Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр
- Тоглолтын төрөл:
- Балет
- Үргэлжлэх хугацаа:
- Насны ангилал:
- 7+
- Тасалбарын үнэ:
Дэлгэрэнгүй мэдээлэл
Л.МИНКУС "ДОН КИХОТ"
Гурван бүлэг, дөрвөн үзэгдэлт балет
Хөгжим: Л.Минкус
Цомнол: Сервантесийн зохиолоор
Удирдаач: Т.Гэрэлцэцэг СТА
Балетмейстер: Б.Жамъяндагва ХБ, АЖ, ТШ
Ерөнхий зураач: Ц.Зориг, Г.Ганбаатар УГЗ
Хөтлөх найруулагч: Т.Ганбаяр
Мигель Де Сервантесийн "Кихот Ноён" зохиолоос сэдэвлэсэн энэхүү балет нь Китри, Базиль хоёрын хайр дурлал, тэдний дундуур хөндөлдөх баян тайж Гамаш, хүргэнээ сонгох гэж туйлбаргүй загнах Лоренцо нарын адал явдал, хөгтэй үйл явдлуудыг үзүүлнэ. Хэрмэл хөлөг баатар, адал явдал хайгч Кихот Ноён хэдийгээр туслах дүрийн баатар боловч хайртай хосын хувь заяаг сайхнаар шийдэх уран арга сийлэхээр шийднэ.
Дон Кихот балет нь аль нэг гол дүрийн баатрын үйл явдлын хурц өрнөлтийг үзүүлэхээс илүү, бүхий л жүжгийн турш догдлуулах өрнүүн үйл явдал, салахын аргагүй мэдрэмж бүхий цогтой үйл явдлууд тасралтгүй үргэлжилдгээрээ онцлог юм.
Дүрүүдэд:
Китри
Базиль /үсчин залуу/
Дон-Кихот /рыцарь/
Санчо-Пансо /түүний зэвсэглэгч/
Лоренцо /Китрийн эцэг/
Гамаш /баян тайж/
Тореодор /бухтай тулалдагч/
Гудамжны бүжигчин
Мерседес
Китрийн найзууд
Зүүдний вариац
Гитартай бүжиг
IV-р үзэгдлийн Вариац
IV-р үзэгдлийн Испани
ДБЭТ-ын Симфони найрал хөгжим, балетын жүжигчид, МУК-ын оюутан сурагчид оролцоно.
Санамж: Бельэтажны баруун,зүүн захын суудлууд тайзыг бүтэнээр нь харах орчин муу буюу 40-50% харагдацтай суудлууд тул та суудлаа харж сонголтоо хийнэ үү.