Онлайн туслах

Ерөнхий нөхцөл

Ticket.mn цахим тасалбар худалдааны хуудсанд тавтай морилно уу.

Таныг манай хуудсаар тав тухтай үйлчлүүлэхэд шаардлагатай мэдээлэл өгөх, мөн үүсч болзошгүй аливаа эрсдэл, үл ойлголцлоос сэргийлэх зорилгоор энэхүү Үйлчилгээний ерөнхий нөхцөл, түүнд холбогдох журам, заавруудыг гаргасан тул цаг гарган бүрэн танилцахыг хүсье.

Ticket.mn хуудсаар зочилж аливаа мэдээлэл, үйлчилгээг ашигласнаар таныг үйлчилгээний журмыг хүлээн зөвшөөрч байна гэж үзэх ба журмыг мөрдөн биелүүлэх үүрэг үүсэхийг анхаарна уу.

Бид үйлчилгээгээ илүү хүртээмжтэй, аюулгүй болгох, таны хувийн мэдээллийг нууцлах, нууцыг хадгалах зорилгоор энэ журмыг гаргасан бөгөөд байнга сайжруулж байх үүрэгтэй билээ. Бид энэ журамд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээхгүй бөгөөд өөрчлөлт оруулсан өдөр буюу системд заагдсан "Сүүлд шинэчилсэн" өдрөөс эхлэн шинэчилсэн журам мөрдөгдөнө. Энэ өдрөөс хойш та хуудсыг ашиглавал шинэчлэгдсэн журмыг хүлээн зөвшөөрсөнд тооцох юм. Иймд та журам шинэчлэгдсэн эсэхийг тогтмол шалгаж байна уу.

Ticket.mn цахим хуудас, түүний үйлчилгээ нь хуулийн өмнө хариуцлага хүлээх эрхзүйн чадамжтай иргэд буюу насанд хүрэгчдэд зориулагдсан тул 17 ба түүнээс доош насны хүүхэд тань энэхүү хуудсыг ашигласнаас үүдэн төлбөр тооцооны болон бусад эрсдэл үүсэн тохиолдолд хариуцлагыг эцэг эх, асран хамгаалагчид хүлээх болно.

1. Гишүүнчлэл

1.1. Манай хуудсанд тавигдсан мэдээлэлтэй бүх хэрэглэгч чөлөөтэй танилцах боломжтой бөгөөд тасалбар захиалах, худалдан авах болон ямар нэг үзвэр, арга хэмжээнд бүртгүүлэх, тасалбар худалдан авахын тулд заавал гишүүний эрхээр нэвтрэх шаардлагатай.

1.2. Ticket.mn цахим хуудасны үйлчилгээг ашиглахын тулд энэхүү үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрөхөөс гадна Та хуулийн өмнө хариуцлага хүлээх насанд буюу 18 нас хүрсэн байх шаардлагатай. Хэрэв 18 нас хүрээгүй хүн манай үйлчилгээг ашиглах бол эцэг, эх, асран хамгаалагчийн хамт байх хэрэгтэй.

1.3. "Бүртгүүлэх" талбарт хэрэглэгчийн нэр, нууц үг, цахим хаяг ба утасны дугаараа үнэн зөв бичиж гишүүнээр бүртгүүлнэ. Таны цахим хаягаар худалдан авсан тасалбар хүргэх, таны гишүүнчлэлийн эрхтэй холбоотой мэдээлэл болон таны сонирхсон үзвэр үйлчилгээний тухай мэдээлэл хүргэх; утасны дугаар нь таны худалдан авалттай холбоотой техникийн эсвэл төлбөр тооцооны асуудал үүссэнээс бусад зорилгоор ашиглагдахгүй. Гишүүний нэр нь бусдын нэр төрд халдсан, эсвэл бүдүүлэг үг хэллэг, доромж утга агуулаагүй байна.

1.4. Таны гишүүний нэр, нууц үг нь зөвхөн таны хувийн хэрэгцээнд зориулагдах бөгөөд бусдад дамжуулах, ашиглуулах, худалдахыг хориглоно.

1.5. Та өөрийн гишүүний нэр, нууц үг, таны эрхээр хийгдэх аливаа (тухайлбал тасалбар худалдан авалт) үйлдлийн нууцлал ба аюулгүй байдлыг хамгаалах үүрэгтэй.

1.6. Хэрэв таны гишүүнчлэлийн нууцлал алдагдсан буюу таны эрхээр сэжигтэй үйлдэл хийгдсэн бол яаралтай нууц үгээ солих хэрэгтэй ба бидэнтэй яаралтай бичгээр (info@ticket.mn) болон утсаар (1900 1800) холбогдоно уу.

1.7. Таны гишүүнчлэлийн эрх болон холбогдох хувийн мэдээлэл буюу өмнөх худалдан авалтын мэдээллийг дараах нөхцөлд бид мэдээллийн сангаас боломжит хугацаанд устгана:

1.7.1. Бидний үйл ажиллагаа зогсож хэрэглэгчийн мэдээлэл дахин ашиглагдахгүй болсон үед;
1.7.2. Гуравдагч аппликейшн талаас өөрсдийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах зорилгоор мэдээлэл устгуулах хүсэлт ирүүлсэн бол;
1.7.3. Хэрэглэгч өөрийн мэдээллээ устгах хүсэлт гаргасан, эсвэл манайхаас тухайн гишүүнчлэлийн эрхээр үйлчилгээ авахаа больсон бол;
1.7.4. Гуравдагч аппликейшний Хэрэглэгчийн эрхтэй холбоотой журмын дагуу мэдээлэл устгах шаардлага гарсан бол.

1.8. Хэрэглэгч 1.7.3 заалтын нөхцөлөөр хувийн мэдээлэл ба гишүүнчлэлийн эрхээ устгуулах хүсэлтийг gdpr@ticket.mn хаягт илгээнэ.

1.9. Энэ журмын 1.7 хэсэгт заасан нөхцөлөөр мэдээлэл устах тохиолдолд тухайн хэрэглэгчийн худалдан авсан тоглолт, арга хэмжээний хугацаанаас хамаарч хугацааны хувьд хамгийн сүүлд болох тоглолт арга хэмжээнээс 14 хоногийн дараа, хугацаа нь болоогүй тоглолт худалдан аваагүй тохиолдолд хэрэглэгч мэдээллээ устгуулах хүсэлт гаргаснаас хойш 14 хоногийн дараа хэрэглэгчийн мэдээлэл устана.

1.10. Ticket.mn цахим хуудас нь хамгийн орчин үеийн стандарт, технологийн шийдлээр хэрэглэгчдийнхээ эрх ашгийг хамгаалдаг тул хэрэглэгч таныг энэхүү журам болон холбогдон гарсан Нууцлалын бодлого, Төлбөрийн нөхцөлийг мөрдөн бидэнтэй хамтран ажиллана гэдэгт итгэж байна.

2. Ёс зүйн хэм хэмжээ

Та Ticket.mn хуудсыг ашигласнаар Монгол Улсын Иргэний хууль, Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хууль болон бусад холбогдох хууль, журмын дагуу дараах ёс зүйн хэм хэмжээг баримтлах үүрэг хүлээнэ.

2.1. Бусад хэрэглэгчдийн эрх, ашгийг хүндэтгэн үзэх;

2.2. Ticket.mn вэб хуудас, түүний мэдээлэл, үйлчилгээг зөвхөн хуулийн дагуу, зөвшөөрөгдсөн зориулалтаар ашиглах;

2.3. Манай байгууллагын нэр болон ажилтнуудын нэрийг барьж хэрэглэгчдийг төөрөгдөлд оруулахгүй байх;

2.4. Хуулиар хориглогдсон, залилан мэхлэх шинжтэй, гүтгэсэн, доромжилсон, мөн оюуны өмчийн эрхийг зөрчсөн мэдээлэл оруулах, тараах; аливаа байгууллага ба хувь хүний нууцад хамаарах мэдээллийг зохих зөвшөөрөлгүйгээр нийтлэх; зар сурталчилгаа, ухуулга, гинжин захидал, судалгаа, уралдаан гэх мэт хэрэглэгчдийн эрх ашгийг зөрчсөн, манай үйл ажиллагаатай холбоогүй мэдээлэл, сэтгэгдэл оруулахгүй байх;

2.5. Бусад хэрэглэгчид, гишүүдийн болон хуудасны аюулгүй байдалд халдсан, тав тухыг алдагдуулсан, садар самуун, хүчирхийлэл эсвэл айлган сүрдүүлсэн шинж агуулсан, бүдүүлэг үг хэллэг болон хараал хэрэглэсэн, мансууруулах бодис, согтууруулах ундаа болон тамхи сурталчилсан, уруу татсан агуулгатай мэдээлэл, сэтгэгдэл, холбоос, түүнчлэн гуравдагч этгээдийн холбоо барих хаяг, утас, цахим шуудан зэрэг хувь хүний нууцад хамаарах мэдээлэл оруулахгүй байх;

2.6. Түүнчлэн гуравдагч этгээд (хувь хүн ба албан байгууллага, бүлэг хүмүүс)-ийн нэр хүндэд халдсан, гүтгэн доромжилсон, айлган сүрдүүлсэн, яс үндэс, шашин шүтлэг, арь өнгө, гарал угсаа, бэлгийн чиг хандлага, нас хүйс, бие эрхтний согог, эс чадамжаар ялган гадуурхсан агуулгатай мэдээлэл, сэтгэгдэл, холбоос оруулахгүй байх;

2.7. Спам тараах болон дамжуулахгүй байх;

2.8. Хуудасны хэрэглэгчид ба гишүүдийн мэдээллийг цуглуулах;

2.9. Хуудасны аливаа мэдээлэл, үйлчилгээг арилжааны зорилгоор ашиглах, тэр дундаа тасалбар болон бусад бүтээгдэхүүн, үйлчилгээг дамлан худалдах.

3. Оюуны өмчийн тухай

Ticket.mn цахим хуудас нь ГЭР Медиа ХХК-ийн, тавигдсан мэдээллүүд нь манайд эрхээ шилжүүлэгчдийн өмч болно. ГЭР Медиа болон эрх шилжүүлэгчид нь энэ цахим хуудсанд багтсан бүх мэдээлэлтэй холбогдох (зохиогчийн эрх, барааны тэмдэг, патент, худалдааны нууц болон бусад оюуны өмчид хамаарах эрх) бүх эрх, захиран зарцуулах эрх, давуу эрхийг эзэмшинэ.

3.1. Өмчлөгчийн эрх

Ticket.mn цахим хуудасны оюуны өмчийн эрх нь зохиогчийн эрхийн тухай, барааны тэмдгийн тухай, патентын тухай, шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай зэрэг Монгол улсын холбогдох хууль тогтоомж, Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, хэлэлцээрээр дамжуулан олон улсын хэмжээнд хамгаалагдана. Цахим хуудсыг зөвшөөрөгдсөн хэм хэмжээнээс хэтрүүлэн ашиглах, өөрчлөх, хуулбарлах нь дээрх хууль, тогтоомжуудыг зөрчсөнд тооцогдоно.

3.2. Барааны тэмдэг

Ticket.mn цахим хуудсыг өмчлөх онцгой эрхийг ГЭР Медиа ХХК эзэмшдэг бөгөөд доторх агуулга, мэдээлэл нь ГЭР Медиа ХХК болон түүний харилцагчдын өмч болно. Цахим хуудас дээр байрлаж болон ашиглагдаж байгаа TICKET.mn-тэй холбогдох болон бусад барааны тэмдгүүд, түүнчлэн арилжааны нууц, патент, зохиогчийн эрх нь барааны тэмдгийн тухай холбогдох хуулиар хамгаалагдсан, олонхи нь бүртгэгдсэн болно. Эдгээр барааны тэмдгүүд, оюуны өмчид хамаарах зүйлсийг Ticket.mn, эсвэл эрх шилжүүлэгчээс урьдчилан олгосон зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, хадгалах, нийтлэх, ашиглах, өөрчлөх, тараахыг хориглоно.


Шинэчилсэн өдөр: 2022.10.27

Facebook хуудас