Онлайн туслах

Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр

МАХН-ын Төв хороо, Сайд нарын зөвлөлийн 1963 оны 5-р сарын 10-ны өдрийн 132/182 тоот тогтоолоор "Улсын Дуурь, Бүжгийн Театр"-ыг байгуулахаар шийдвэрлэж, 5-р сарын 15-ны өдөр П.И.Чайковскийн "Евгений Онегин" дууриар нээлтээ хийжээ.

Тус театр байгуулагдсанаасаа хойш дэлхийн сонгодог болон үндэсний 57 дуурь, 57 балетыг тайзнаа тавьж олон сая үзэгчдэдээ сонгодог урлагийн гайхамшгийг мэдрүүлжээ. Дэлхийн сонгодог урлагийн ноён оргилууд болсон Ж.Пуччини, Ж.Верди, Ж.Бизе, П.И.Чайковский, В.А.Моцарт, Л.Минкус, И.Штраусс болон гадаадын бусад хөгжмийн зохиолчид, мөн өөрийн орны хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлүүдийг тайзнаа амьдруулсан нь зүй ёсны бахархал билээ.

Одоо УДБЭТ-ын тайзнаа жилд 50 орчим дуурь, мөн тооны балет, 20 гаруй концерт тоглогдож, дэлхийн олон орны нэр хүндтэй театрууд, дуучид, удирдаачид, уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байна.

Нийтэлсэн: Bilig   |   Уншсан(0)   |   Сэтгэгдэл(0)   |   Дэлгэрэнгүй
Нийтэлсэн: -   |   Уншсан(0)   |   Сэтгэгдэл(0)   |   Дэлгэрэнгүй
Нийтэлсэн: -00   |   Уншсан(0)   |   Сэтгэгдэл(0)   |   Дэлгэрэнгүй
Нийтэлсэн: -01   |   Уншсан(0)   |   Сэтгэгдэл(0)   |   Дэлгэрэнгүй

Хаяг


Facebook хуудас