Онлайн туслах

Улаанбаатар театр

Нийслэлийн Улаанбаатар чуулга нь үндэсний уламжлалт ардын урлаг болох уртын болон ардын богино дуу, бий биелгээ, цамын бүжиг, хөөмэй, үндэсний найрал болон цөөхүүл хөгжмийн ур ухааныг олон нийтэд таниулан сурталчлах, хадгалан хамгаалах, залуу үеийнхэндээ өвлүүлэх зорилготойгоор 2006 онд байгуулагдсан юм.

Бид 2014 оноос дэлхийн болон өөрийн орны уран бүтээлчдийн бүтээлүүдээс урын сангаа баяжуулах, өнөө цагийн залуусын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн өөрийн үйлчилгээний хүрээг өргөтгөх зорилготойгоор менежментийн шинэчлэл хийж, ардын урлагийг орчин цагийн өнгө аяс бүхий урлагийн төрлүүдтэй хослуулан томоохон бүтээлүүд туурвиж эхлээд байна. Энэ ажлынхаа хүрээнд Ах дүү Гриммийн үлгэрээс сэдэвлэсэн "Анхны үнсэлт", "UB I LOVE YOU буюу Үйлсийн сайхан УЛААНБААТАР" мюзиклийг туурвилаа. Манай шинэ уран бүтээлд UBS телевизийн "Universe Best Songs" уралдааны шилдэг уран бүтээлчид урилгаар оролцон тоглосон нь онцлог болсон юм. Мөн 2015 оны хавар 20-р зууны алдарт хөгжмийн зохиолч И.Ф.Стравинскийн суут турвил "Ариун хаврын тахилга" (Rite of Spring) этно балетыг хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлийн найруулга, бүжиг дэглээч Д.Энхгэрэлийн дэглэлтээр үзэгч олны хүртээл болгосон нь үзэгчдийн талархлыг зүй ёсоор хүлээгээд байна.

Өдгөө манай чуулга МУГЖ Г.Хонгорзул, С.Ганзориг, МУСТА Д.Баасанжав, уртын дуучин С.Батболд, хийлч Ч.Дэлгэрцэцэг (Дээгий), бүжигчин Д.Энхгэрэл зэрэг мэргэжлийн хөөмэйч, дуучид, бүжигчид, хөгжимчид, циркчдээс бүрдсэн 40 гаруй уран бүтээлч, захиргаа, үйлдвэр ангийн 20 гаруй ажилтан ажиллагсадтайгаар өдөр тутмын үйл ажиллагаа эрхэлж байна.
Манай хөгжим ангийнхан "Хангарьд" үндэсний найрал хөгжим, "Хамаг монгол", "Их Монгол" зэрэг үндэсний хөгжмийн хамтлаг, "Хишигтэн", "Гэрэгэ" морин хуурын дөрвөл хөгжмийн хамтлагтайгаар уран бүтээлээ туурвиж, өнгөрсөн хугацаанд гадаад дотоодын 30 гаруй орноор аялан тоглож, Монгол ардын урлагаа сурталчилан таниулах үйл хэрэгт хувь нэмрээ оруулаад байна.

Бид цаашид чуулгын урын сангаа цаг үе, мэргэжлийн түвшиндөө уялдуулан шинэчлэн баяжуулсаар дуу, хөгжим, бүжгийн томоохон бүтээлүүдийг үзэгч олондоо толилуулсаар байх болно.

Нийтэлсэн: Bilig   |   Уншсан(0)   |   Сэтгэгдэл(0)   |   Дэлгэрэнгүй
Нийтэлсэн: -   |   Уншсан(0)   |   Сэтгэгдэл(0)   |   Дэлгэрэнгүй
Нийтэлсэн: -00   |   Уншсан(0)   |   Сэтгэгдэл(0)   |   Дэлгэрэнгүй
Нийтэлсэн: -01   |   Уншсан(0)   |   Сэтгэгдэл(0)   |   Дэлгэрэнгүй

Хаяг


Facebook хуудас