Мэдээ мэдээлэл
Монгол үндэсний анхны дуурь УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ
УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ
Аялгуут жүжгээс хөгжимт жүжиг ...
"Халхын сайхан Юндэн гөөгөө" нэрийг сонсоогүй, дууг нь аялаагүй Монгол хүн үгүй биз ээ. Эр хүний үзэмж төгс бүрдсэн тэр сайхан эр өөрийн адил харц гаралтай боловч үзэсгэлэн гоо, сайхан бүсгүй Сийриймаатай хайр сэтгэлээр холбогдсон ч ханилан суух зам даанч бэрх, Бал гүн нарын зүгээс ирэх саад тотгор дүүрэн байсаар эцэст нь хоёул амиа алдан төгсдөг эмгэнэлт нэгэн домгоос "Учиртай гурван толгой" жүжгийн санааг авсан гэдэг.
1934 онд "Бөмбөгөр ногоон"-ы залуу найруулагч Д.Намдаг театртаа тавих шинэ жүжиг бичүүлэхээр зохиолч анд Д.Нацагдоржийнд зочлон учир байдлаа тоочиход, дээрх домгийн санааг хэлэн, хоёр цагийн дотор жүжгийн гол үйл явдлуудыг ярилцаж, сийрүүлэн буулгаж байжээ.
Анхны тэр дуулалт жүжигт олон ардын дууг эмхэтгэн найруулж, зарим үгийг засварлан, зарим хуучны дуунд шинээр үг орлуулан бичих зэргээр тохируулж оруулсан ч жүжгийн утга санаа нэгэн цул, хоорондоо нягт уялдаатай, эхлэхээс дуусах хүртэл дүр болоод үйл явдал хоорондын нарийн холбоо алдалгүй явсаар төгсдөг. Их зохиолчийн өрнийн соёлоос "өвөрлөн" ирсэн сонгодог уран зохиолын эрдэм нь энд гарсан хэрэг биз ээ.
Арваад жил өмнө дурдсан домгийн нэгэн адил эмгэнэлт төгсгөлтэй тавигдсан дуулалт жүжгийг Улсын Төв Театр 1943 онд шинэчлэн тавих шийдвэр гаргаж, Цэндийн Дамдинсүрэн цомнолыг шинэчлэн, Билэгийн Дамдинсүрэн аялгуу, хөгжмийг шинэчлэх ажилд оройлон оролцсон байдаг. Энэ шинэчлэлээр хувь хүмүүсийн хайр сэтгэлийн харилцааг анги давхаргын зөрчил, тэмцэл болгон нийтийн асуудал болгож тодотгосон, мөн гашуудалт төгсгөлийг эсрэгээр өөрчлөн, Юндэн, Нансалмаа нар харц ардын хамт ялан дийлж, найрлан төгсдөг болгосноор агуулга, сэдвийн хувьд өргөжсөн байна. Түүнчлэн Б.Дамдинсүрэн олон сайхан аялгуу шинээр зохиож, тэдгээрийг хаана, хэрхэн оруулбал өрнийн сонгомол хэмээх төрөлд дөхүү болох талаас Зөвлөлтийн сургагч Б.Смирнов ихээхэн чармайн ажилласан зэрэг нь мөнхүү дуурийг гадаадын орнуудад хүлээн зөвшөөрөх эхлэл болжээ.
Ингэж аялгуут жүжгээс хөгжимт жүжиг болж агуулгын хувьд ч, хөгжмийн хувьд ч олон шат ахиж дуурийн түвшинд очсон бөгөөд өрнийн сонгодог дуурьт байдаг ари, романс, речитатив зэрэг нарийн хэлбэрийн орон зайг манай ардын дуу, үндэсний өнгө аяс гайхалтай сайхан нөхөж чадсан учраас бидэнд өөриймсөг, дотно сонсогдож зүрхэнд шингэдэг дуун дуурь болсон билээ.
Монгол үндэсний анхны дуурь УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ
7-р сарын 10-нд Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд 22:00 цагаас 2419 дэх удаагаа тоглогдоно.
Урилгыг:
УДБЭТ-ын касс
www.TICKET.mn
Лавлах утас: 1900-1800
Л.Пүрэвжав харцагын нэрэмжит барилдаан
- Хаана:
- Хэзээ:
"Клеопатра" Сонгодог драмын жүжиг
- Хаана:
- Хэзээ:
"NOMADIC LEGEND" ардын урлаг, өв соёлын тоглолт
- Хаана:
- Хэзээ:
"Тусгал" төгөлдөр хуурын тоглолт
- Хаана:
- Хэзээ:
“Хулан хонгор” концерт
- Хаана:
- Хэзээ:
Сонгодог бүжгийн тэмцээн
- Хаана:
- Хэзээ:
"Shine" төгөлдөр хуурын тоглолт
- Хаана:
- Хэзээ:
ETHNIC БОЛОН CONTEMPORARY БҮЖГИЙН ТЭМЦЭЭН
- Хаана:
- Хэзээ:
Монголын Уран Зургийн Галерей
- Хаана:
- Хэзээ:
Монголын Театрын музей
- Хаана:
- Хэзээ:
Байгалийн түүхийн музей
- Хаана:
- Хэзээ:
Орхон аймгийн Музей
- Хаана:
- Хэзээ:
Чойжин ламын сүм музей
- Хаана:
- Хэзээ:
Дундговь аймгийн музей
- Хаана:
- Хэзээ:
Дорноговь аймгийн Говийн ноён хутагтын музей
- Хаана:
- Хэзээ:
ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН БОРЖИГИН ӨВ МУЗЕЙ
- Хаана:
- Хэзээ:
"Kaidu World" тоглоомын төв
- Хаана:
- Хэзээ:
Булган аймгийн музей
- Хаана:
- Хэзээ:
Богд хааны ордон музей
- Хаана:
- Хэзээ:
"ШАДАР ГУРВАН ЦЭРЭГ" физикл драм
- Хаана:
- Хэзээ:
"Увидаст эгшиг" хүүхдийн бүжгэн жүжиг
- Хаана:
- Хэзээ:
Доницетти "Дурлалын ундаа" дуурь
- Хаана:
- Хэзээ:
Венийн Вальс
- Хаана:
- Хэзээ:
Цэцэг Return 88
- Хаана:
- Хэзээ:
World Ballet and Dance Grand Prix Mongolia
- Хаана:
- Хэзээ:
"Piano Ensemble" Төгөлдөр хуурын чуулга
- Хаана:
- Хэзээ:
Л.Толстой “Анна Каренина” сонгодог жүжиг
- Хаана:
- Хэзээ:
Mongolia fashion week 2024
- Хаана:
- Хэзээ:
"Зүүд" тоглолт
- Хаана:
- Хэзээ:
"Амьдрал баян" тоглолт
- Хаана:
- Хэзээ:
"All stars Together" Шинэ зуун Энтертайнмент 25н жил
- Хаана:
- Хэзээ:
POWER Expo & Festival XII
- Хаана:
- Хэзээ:
"Том чихт Дамбо" хүүхэлдэйн жүжиг
- Хаана:
- Хэзээ:
Хаврын хит-2024
- Хаана:
- Хэзээ:
Romanticism — Chamber Music Recital
- Хаана:
- Хэзээ:
"Энх Улирал" тоглолт
- Хаана:
- Хэзээ:
Тэнгэр Дэлхийн Бөөгийн Фестиваль
- Хаана:
- Хэзээ: