Онлайн туслах

Өдөр цагаа сонгоно уу


Цөөхүүл хөгжмийн үдэш-4


  • Хаана:
  • Хэзээ:
  • Уран бүтээлч:
  • Цөөхүүл хөгжмийн тэнхимийн уран бүтээлч багш нар
  • Тоглолтын төрөл:
  • Концерт
  • Үргэлжлэх хугацаа:
  • Насны ангилал:
  • 6
  • Тасалбарын үнэ:
Буцах

Дэлгэрэнгүй мэдээлэл


Монгол Улсын Консерваторийн Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн Цөөхүүл хөгжмийн тэнхимийн багш нарын хамтарсан тоглолт 2024 оны 4-р сарын 12-нд Улсын Филармонийн концертын танхимд 19:00 цагаас болох гэж байна.

Уг тоглолтоор Монголын сонгодог урлагийн чадварлаг хөгжимчид болон дуучдын уран бүтээлүүдийг сонсохоос гадна ирээдүйн сонгодог хөгжимчдийг бэлтгэж байгаа мэргэжлийн багш нарын ур чадварыг нэг дор харах ховор боломж тохиож байгаа юм.

Цөөхүүл хөгжмийн тэнхимд МУК-ийн сонгодог хөгжмийн тэнхимийн уран бүтээлч багш нар нэгдэж ажилладагаас гадна тогтмол хамтарч уран бүтээл туурвидгаараа онцлогтой. Тиймээс дан хөгжмийн бус олон хөгжмийн зэмсэгүүдийн нийцэл, олон хөгжимчид дуучдын өнгө аяс, илэрхийлэмж мэдрэмжтэй танилцах боломжтойгоороо давуу талтай юм.

Тоглолтын хөтөлбөрт Монголд урьд өмнө нь тоглогдож байгаагүй шинэ бүтээлүүд багтсан ба дуулаачийн дуэт, төгөлдөр хуурын 4 гарын хоршил, виолончель төгөлдөр хуурын дуэт, дуулаач виолончель төгөлдөр хуурын трио, төгөлдөр хуурын квартет, утсан хөгжмийн квартет, виолончелийн ансамбль, төгөлдөр хуурын 8 гарын хоршил, 14 хөгжимчдөөс бүрдсэн цөөхүүл найралд зориулсан " Хөтөлбөрт зохиол" зэрэг мэргэжлийн өндөр ур чадвар бүхий ховор тоглогддог шилмэл бүтээлүүд багтсан байна.

Энэ үдэш суут
В.А.Моцарт, Ж.Россини, Р.Шуман, И.Брамс, Н. Римский-Корсаков, М.Равель, Э.Вила-Лобос, Б.Шарав
нарын дэлхийн сонгодог зохиол бүтээлүүдээс эгшиглүүлнэ.

Box Offices locations