Онлайн туслах

Өдөр цагаа сонгоно уу


"Монгол" уран бүтээлийн тоглолт


  • Хаана:
  • Хэзээ:
  • Уран бүтээлч:
  • Морин хуурын чуулга
  • Тоглолтын төрөл:
  • Концерт
  • Үргэлжлэх хугацаа:
  • Насны ангилал:
  • 12+
  • Тасалбарын үнэ:
Буцах

Дэлгэрэнгүй мэдээлэл


Морин хуурын чуулга "Монгол хөгжим" 21-р зуун цуврал... Монгол төрийн тэргүүн зэргийн "Чингис хаан" одонт, Монгол улсын соёлын элч "Морин хуурын чуулга"-ын хэрэгжүүлж буй орчин цагийн монголын хөгжмийн зохиолын сан хөмрөгийг арвижуулах, бүтээл туурвилыг нийтэд сурталчлах хэлбэрээр хөгжмийн зохиолчдыг нийтэд таниулан алдаршуулах зорилготой цувралын ээлжит концертод Соёл урлагын их сургуулийн хөгжмийн онолын тэнхимийн багш, хөгжмийн зохиолч Цэн.Эрдэнэбатын дан хөгжмийн бүтээлүүд эгшиглэх болно. Цэн.Эрдэнэбат нь "Морин хуур наадам"-ын 2 удаагийн Гран-при, "Алтан намар" хөгжмийн наадмын 8 удаагийн шагналт хөгжмийн зохиолч юм. Тэрээр сонат, аяз, уран сэтгэмж, элегия болон 70 орчим дан хөгжмийн бүтээлүүдээс гадна, 300 гаруй дуу, дуулаачийн 5 романс, дан найрал дуу, киноны хөгжим гэх мэт олон арван бүтээлүүд туурвисан юм. Монголын орчин цагийн мэргэжлийн хөгжмийн зохиолчдын төлөөллийн нэг Цэн.Эрдэнэбатын дан хөгжмийн бүтээлүүдээс бүрдсэн энэхүү тоглолтод эрхэм сонсогч та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Хөгжмийн зохиолч Цэн.Эрдэнэбат Тоглолтод: Морин хуурын чуулга, удирдаач Д.Түвшинсайхан/МУУГЗ/ Улсын Филармонийн концертын танхим 2024 | 05 | 10 | 19:00 Тасалбарыг: https://ticket.mn/event/2114 болон Улсын Филармонийн кассаас Дэлгэрэнгүйг: 99084957, 88003041, 95500027-с

Box Offices locations