Онлайн туслах

Өдөр цагаа сонгоно уу


"Little Mozart" Хандивын тоглолт


  • Хаана:
  • Хэзээ:
  • Зохион байгуулагч:
  • Lkham Gallery
  • Тоглолтын төрөл:
  • Концерт
  • Үргэлжлэх хугацаа:
  • Насны ангилал:
  • 3+
  • Тасалбарын үнэ:
Буцах

Дэлгэрэнгүй мэдээлэл


Монголын анхны олон улсын контемпорари Лхам галерей болон Монгол Улсын Консерватортой хамтран cонгодог хөгжмийн мэргэжлийн сургуульд суралцдаг 8-аас 13 насны зургаан бяцхан хөгжимчдөд зориулсан "Бяцхан Моцарт" хандивын тоглолтонд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Уг хандивын тоглолтын орлого мэргэжилдээ бусдыгаа манлайлсан хөгжимчин сурагчдыг цаашид урам зориг дүүрнээр мэргэжлээ үргэлжлүүлэн суралцахад дэмжих зорилготой билээ. Нарийн мэргэжлийн онцлогоос шалтгаалж мэргэжлээ үргэжлүүлэн дүүргэх боломжгүй тохиолдол сурагчид дунд цөөнгүй тохиолддог бөгөөд ямар ч нөхцөлд хичээл зүтгэл ямагт үнэлэгддэг болохыг батлан уг тоглолтыг зохион байгуулж байна.

ТОГЛОЛТЫН ХӨТӨЛБӨР

1. Ч.Түшигт / виолончелло/ 3-р ангийн сурагч

• Б.Ромберг Соната ми минор 3анги
• А.Вивальди Концерт ля минор 1анги
Концертмейстр Э.Энхманлай

2. Б.Гүен /төгөлдөр хуур/ 4-р ангийн сурагч

• А.Лядов "Прелюдия"
• А.Лядов "Музыкальная шкатулка"
• К.Дебюсси "Доктор Градус"

3. Г.Энхжин /кларнет/ хөгжмийн мэргэжлийн 1-р ангийн сурагч

• Н.Мясковский "Весеннее настроение"
• Александров "Когда я был маленьким"
• Л.Мөрдорж "Бүүвэйл хорвоо,бүүвэйл"
Концертмейстр А.Түшигт

4. Б.Бүрэнжаргал /хийл/ 5-р ангийн сурагч

• J.H.Fiocco Allegro

5. Г.Эрдэнэжаргал /труба/ хөгжмийн мэргэжлийн 2-р ангийн сурагч

• Г.Блоокмен "Бяцхан жанжин"
• Д.Лувсаншарав "Сайхан хангайн буга"
• В.Неедлы "Попляшика"
Концертмейстр А.Түшигт

6. А.Түшигт 7-р ангийн сурагч /төгөлдөр хуур/

• В.Борткевич Этюд оп.29 №3
• К.Дебюсси " Clair de lune"
• С.Рахманинов Музыкальный момент №4 ми минор

Box Offices locations