Онлайн туслах

Өдөр цагаа сонгоно уу


Хайрын Виз


  • Хаана:
  • Хэзээ:
  • 2023.10.21-10.22
  • Зохион байгуулагч:
  • Улсын Драмын Эрдмийн Театр
  • Тоглолтын төрөл:
  • Жүжиг
  • Үргэлжлэх хугацаа:
  • Насны ангилал:
  • 15+
  • Тасалбарын үнэ:
Буцах

Дэлгэрэнгүй мэдээлэл


УДЭТ-ын уран бүтээлчид Ц.Балдоржийн "Хайрын виз" уянгын драмын жүжгийг шинэчлэн үзэгчдэд хүргэх гэж байна. Эл уран бүтээлийг 2006 онд үзэгчдэд анхлан хүргэсэн бол 2019 онд найруулагч М.Батболдын найруулгаар дахин олны хүртээл болгож байв.

Гэрлэлт бүр хайрын төлөө байдаггүй. Хүн бүхэн ч хангалуун баян амьдардаггүй. Гэхдээ хүн бүрт мөнгө хэрэгтэй. Танд ч, надад ч, хэн бүхэнд. Эд хөрөнгөөр дутаж үзээгүй эрх танхил залуу Жаргал болон түүний найз Цэнгэл гэх хоёр залуу анхны уулзалтаар хүнийг өөртөө дурлуулах боломжтой гэж үзэн телевизийн шоу нэвтрүүлэг хийх зорилгоор Сүндэр, Ану гэгч хоёр бүсгүйтэй танилцаж буйгаар жүжгийн үйл явдал өрнөнө…

Ерөнхий продюсер: Д.Цэрэнсамбуу /МУУГЗ/

Ерөнхий найруулагч: М.Батболд /МУСТА/

Ерөнхий зураач: Т.Ганхуяг /МУУГЗ/

Ассистент найруулагч: М.Лхагва

Дууны найруулагч: Т.Майдаржав

Туслах найруулагч: С.Ариунжаргал /МУСТА/, Б.Сандуйжав /МУСТА/

Маркетингийн баг: С.Энхболд /МУСТА/, З.Халиун, А.Халиун

Дүрүүдэд:

Жаргал - Т.Сэргэлэн /МУСТА/

Сүндэр - П.Мягмарсүрэн

Цэнгэл - Ц.Жаргалсайхан

Ану - Б.Ариунхишиг

Аав - М.Түвшинхүү /МУСТА/

Ээж - С.Ариунжаргал /МУСТА/

Цэнгэл - О.Гэрэлсүх /МУСТА/

Зөөгч - И.Дашнамжил, Г.Эрдэнэболд,

Гэрч - П.Оюунчимэг /МУСТА/

Олны хэсэг - УДЭТ-ын дэргэдэх "Театр" студийн жүжигчид

Box Offices locations